Манчестер хотноо халдлага болж, 19 хүн амиа алджээ
2017-05-23

Британийн Манчестер хотын “Манчестер Арена” цэнгэлдэх хүрээлэнд Америкийн уран бүтээлч, дуучин Ариана Грандегийн тоглолтын үеэр хоёр удаа дэлбэрэлт болсон талаар “www.dailymail.co.uk” сайт мэдээллээ. Уг цуврал дэлбэрэлтийн улмаас 19 хүн амиа алдаж, 50 хүн бэртсэн талаар албаныхан өгүүлэв.

 

 

Дэлбэрэлт орон нутгийн цагаар 22.35 цагийн орчимд болжээ. Цагдаагийнхан дэлбэрэлт болсон бүс нутгуудыг хяналтадаа авч, хяналтын камеруудыг шүүж эхэлсэн байна.  Эрх баригчид цэнгэлдэхэд болсон цуврал дэлбэрэлтийг “террорист халдлага” хэмээн мэдэгджээ. Халдлагын хариуцлагыг ямар нэгэн бүлэглэл хүлээгээгүй байгаа юм.

 

Энэхүү үйл явдлаас сарын өмнө мөн Лондон хотноо халдлага болж, таван хүн амиа алдсан. Халдлагын хариуцлагыг Иракийн хэт даврагч “Халифатын вант улс” бүлэглэл хүлээсэн юм.

 

 Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин