”Эрэл”-ийн Б.Эрдэнэбатын хэргийг мөрдөн байцаалтад буцаалаа
2017-05-23

Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд “Эрэл” компанийн захирал Б.Эрдэнэбатыг АТГ-ын комиссар Б.Батболдын биед халдсан гэх хэргийн шүүх хурал өнөөдөр /2014.05.22/ болсон юм. Тэгвэл шүүх бүрэлдэхүүн, энэхүү хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй гэж үзэн хавтаст хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж шийдвэрлэсэн байна.

 

Түүнд Төрийн албан хаагчийг хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэх явцад хүч хэрэглэн эсэргүүцсэн гэх үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж,  Хан-Уул дүүргийн Прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэх саналтайгайр шүүхэд шилжүүлсэн байдаг.

 

 Б.Эрдэнэбат нь Авлигатай тэмцэх газар, Цагдаагийн ерөнхий газрын даргын хамтарсан тушаалын дагуу томилогдсон Авлигатай тэмцэх газрын мөрдөн байцаагч, комиссар Б.Батболдыг Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор Д.Ширэндэвийн 2017 оны нэгдүгээр сарын 19-ний өдөр баталсан "Хан-Уул дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах "............." дахь зуслангийн байр"-нд нэгжлэг хийх зөвшөөрлийн дагуу мөн өдрийн 12:00 цагийн орчимд түүний гэрт нэгжлэг хийж, төрийн албан хаагчийн хувьд хуулиар хүлээсэн үүргээ  гүйцэтгэж байхад нь түүнийг алгадаж, хүч хэрэглэн эсэргүүцсэн гэмт хэрэгт холбогдсон байна.

 

Эх сурвалж: www.polit.mn

С.САРУУЛ

Shuud.mn
Сонин хачин
би:
Энэ балиар инээдэг пяхлуугийн хэргийг яагаад шийдэхгүй байнаа шүүх нэх сүрхий биш бил үү
2017-05-23
би:
Энэ балиар инээдэг пяхлуугийн хэргийг яагаад шийдэхгүй байнаа шүүх нэх сүрхий биш бил үү
2017-05-23
зочин:
манай хуулийнхан ямар ч хүний дургүйг хүргэхээр пээдийнэ шүү дээ. Түүн дээр нь жаахан мөнгөтэй , дураар дургиад сурчихсан нөхөр нэг алгадаад хаяж дээ. Цаадах нь ч яасан зарга ч юм билээ. Эр хүн шиг байж чаддаггүй.За тэгээд мөрдөн байцаалтанд буцаагаад эхлэхээрээ юу болох нь ойлгомжтой шүү дээ. Хуулиар ч яах юм билээ
2017-05-23
Зочин:
Манай хөвсгөлд улсдаа баянд тооцогдох хүн хуруу дарам цөөн бхад яахаараа ганц баяныг минь шүүдэг бнаа. Гүндалайг минь гүнбалай гн. Дандаа хавчиж байхын. Хамгийн олон хүн амтай том аймаг даа. Болиорой зүгээр кк
2017-05-23
dn:
юу нь тодорхойгүй болоод буцаадаг байнаа
2017-05-23