Дэвид Мойес ажлаасаа халагдлаа
2017-05-23

 

Энэ улиралд тун тааруу тоглолтыг үзүүлж Премьер лигээс хасагдсан Сандерленд багийн удирдлагууд өчигдөр менежерээ үүрэгт ажлаас нь чөлөөлжээ.

 

Шотланд мэргэжилтэн Дэвид Мойесийн баг өнгөрсөн улирлыг 6 хожил, 6 тэнцээ, 26 хожигдолтой үдэж, лигийн хамгийн тааруу амжилтаар доош унасан юм. Өнгөрсөн ням гарагт тэд Челсигийн талбайд зочилж 5-1 ийн харьцаатай хүндхэн ялагдалыг амссан аж.

 

Ажлаа өгсөн Дэвид Мойесийн хувьд 20 жилийн дасгалжуулагчийн замналдаа анх удаа багаа хасагдуулж байгаа юм. Эвертон клубт гялалзсан амжилтыг үзүүлсэн тэрбээр 2013 онд домогт С.А.Фэргюсоны орыг залгаж Манчестер Юнайтед багт очсон ч тун тааруу үр дүнг үзүүлснээр мөн халагдаж  байсан удаатай.        

 

Г.Баяраа

Shuud.mn
Сонин хачин