Гадаадад суугаа 6478 иргэн сонгуульд санал өгнө
2017-05-23

Гэрэл зургийг MPA.mn

 

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгууль ирэх зургадугаар сарын 26-нд болно.

 

Манай улсын 140 гаруй мянган иргэн гадаадын улс оронд ажиллаж, амьдарч байна. Ерөнхийлөгчийн сонгууль санал өгөх гадаад иргэдийн бүртгэл явагдаж дуусчээ.

 

2013 оны Ерөнхийлөгчийн сонгууль гадаадад амьдарч буй 6478 иргэн санал өгөхөөр бүртгүүлж, 4248 иргэн санал өгч байжээ. Харин энэ жил хилийн чанад дахь 130 оронд үйл ажиллагаа явуулж буй 45 дипломат төлөөлөгчийн газарт 6478 иргэн ерөнхийлөгчийн сонгуульд санал өгөхөөр бүртгүүлжээ.

 

Гадаадад сугаа 140 гаруй мянган иргэний 50 хувь нь хууль бусаар оршин суудаг тул сонгуульд санал өгөх идэвхи сул байдаг аж. Энэ жил санал өгөх иргэдийн бүртгэл нэмэгдсэн болохыг Гадаад харилцааны яамнаас мэдээллээ.

 

Сонгуулийн тухай хуулийн дагуу сонгуульд санал өгөх иргэдийг тухайн улсын Элчин сайдын яамдад бүртгэж, санал авдаг.

 

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Гадаадад байгаа Монголчуудыг доромжилж ханахгүймаа. Заавал бүртгүүлэх ямар шаардлага байнаа шууд л очоод сонгуулиа өгч болдгүйму . Гадаадад нийтдээ ойролцоогоор бараг 200 гаруй Монголчууд байдаг гэсэн албан бус тоо байдаг гэтэл зургаахан мянган хүн сонгууль өгөхөөр бүртгүүлсэн гэнэ. Би Швэдэд ажиллаж амьдардаг гэтэл ямар ч мэдээлэл зар сурталчилгаа байхгүйгээр нэг л мэдэхэд бүртгээд дуусан байх юм Швэдэд бараг арван мянга гаруй Монголчууд байдаг гэтэл 150 хүн л бүртгүүлсэн мэдээлэл байдаг. Ингэж хоёрын хооронд мгурвын дунд юм хийх хэрэг байдын болуу өшөө өчнөөн хүмүүс мэдээлэл дутууг улмаас сонгууль өгөх эрхгүй болж байна. Үнэхээр харамсалтай...
2017-05-24