Флоёд Мэйвэйдэр тулалдахад ойрхон байна
2017-05-23

 

Сүүлийн үед боксчин Флоёд Мэйвэйдэр, холимог тулааны од Конор МакГрегор нарын хоорондын тулаан болох болохгүйд шоу бизнес болон тулааны ертөнц тэр чигтээ чихээ тавьж байгаа билээ. Өөрийнхөө гарын үсэг зурах зайд Конор МакГрегор аль хэдийнэ нэрээ биччихээд хүлээж буй. Харин Флоёд саяхан “Телеграф”-д өгсөн ярилцлагатаа  тулаан ойрын ирээдүйд болж магадгүй талаар нааштай ам нээлээ.

 

“Миний бодлоор энэ тулаан болно. Би өөрийн багийнхан болон Дана Уайттай ойрын хугацаанд хэлэлцэх ганц хоёр асуудал байна. Гэхдээ Конортой хийх энэ тулаан бол миний толгойд эргэлдэж байгаа номер нэг тулаан. Агуу тулаан хийхийг хүсэж байгаа бол түүний нэг хэсэг нь үргэлж Флоёд байдаг. Түүх гэрчилнэ.” Гэж ярилцлагатаа дурьджээ. Мөн “Би ямар нэгэн тулаанд орохоор боллоо гэхэд 99 хувь нь Конортой хийх тулаан л байх болно. Би Америк руу буцаж очмогцоо Аал Хэймонтой ярилцаж, дараагийн алхмуудыг нухацтай авч үзнэ. Би бол оргил нь үл харагдах уул. Би зөвхөн өөрийнхөө рекордыг л хойноос нь хөөж байгаа нэгэн. Өөрөөр үзэгч хандалтын тоон рекорд гэж хэлбэл та нарт бүүр илүү ойлгомжтой байх. “ гэж нэмсэн байна.

 

Англид яваа Мэйвэйдэрийн хувьд тулааны спортын түүхэн дэх хамгийн сонирхолтой тулааныг зөвшөөрөхөд тун ойрхон байгаа нь үзэгчдийн хүсэж байсан зүйлд нэг алхам ойртлоо гэсэн үг биз ээ.

 

Б.Энх-Амгалан

Shuud.mn
Сонин хачин