Трамп британичуудад эмгэнэл илэрхийллээ
2017-05-24

Их Британийн Манчестер хотын “Манчестер Арена” цэнгэлдэх хүрээлэнд Америкийн уран бүтээлч, дуучин Ариана Грандегийн тоглолтын үеэр хоёр удаа дэлбэрэлт болсон билээ. Уг цуврал дэлбэрэлтийн улмаас 22 хүн амиа алдаж, 54 хүн бэртсэн талаар албаныхан өгүүлэв.  Дэлбэрэлт орон нутгийн цагаар 22.35 цагийн орчимд болжээ.  

 

 

Өнөөг хүртэл уг халдлагын ард ямар бүлэглэл байгаа эсэх нь тодорхойгүй байгаа юм.

 

Тэгвэл Ойрхи Дорнодын улсуусад төрийн дээд хэмжээний айлчлал хийж буй АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп “Манчестер Арена” цэнгэлдэхэд болсон халдлагатай холбогдуулан өөрийн байр сууриа хүргэсэн талаар “Ройтерс” агентлаг мэдээллээ.

 

Тэрбээр халдлага үйлдсэн этгээдүүдийг “Хожигдогч, өрөвдөлтэй” хэмээн тодорхойлсон байна. Трамп “Тэд өөрсдийгөө ялалт байгуулсан хэмээн бодож байгаа. Гэхдээ үнэндээ тэд ялагдал хүлээсэн” гэж мэдэгджээ.

 

Үг хэлснийхээ дараа Цагаан ордны тэргүүн амиа алдагсдын гэр бүлд эмгэнэл илэрхийлэв.

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин