Хатан хаан амиа алдагсдад хүндэтгэл үзүүлэв
2017-05-24

Их Британийн Манчестер  хотын “Манчестер Арена” цэнгэлдэхэд террорист халдлага болсон билээ. Халдлагын улмаас 22 хүн амиа алдаж, 59 хүн бэртэж, шаардлагатай эмчилгээ хийлгэж байна.

 

 

Тэгвэл тус улсын хатан хаан II Элизабет нөхөр, хунтайж Филиппийн хамтаар амиа алдагсдад хүндэтгэл үзүүлсэн талаар “www.dailymail.co.uk” сайт мэдээллээ. Хатан хаан амиа алдагсдад хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөсөн байна.

 

Цэнгэлдэхэд халдлага үйлдсэн этгээдийг 22 настай Салман Абеди хэмээн сэжиглэж буй талаар албаныхан мэдээлэв. Халдлага үйлдсэн этгээд гэр бүлийнхээ хамтаар 2011 оны эхээр Ливи улсаас цагаачлан Британи улсад хүрэлцэн иржээ. Түүнийг тоглолтын үеэр амиа егүүтгэсэн хэмээн сэжиглэж байна.

 

Салман Абеди “University of Salford” их сургуульд бизнесийн чиглэлээр суралцдаг байжээ.

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин