М.Анхцэцэгийн дүүд туслах аянд урлагийнхан нэгдэв
2017-05-25

 

Хүндийг өргөлтийн тамирчин М.Анхцэцэгийн дүү М.Номин-Эрдэнэ өнгөрсөн аравдугаар сард гүн түлэгдэж, эмчилгээ хийлгэж байгаа юм. БНСУ-д түлэгдлийн эмчилгээ хийлгэхэд 65 сая төгрөг шаардлагатай байгаа ажээ. Иймд спортын салбарын төлөөллүүд М.Номин-Эрдэнэд туслах хандивын аяныг эхлүүлээд байгаа.

 

Хандивын аянд үндэсний урлагийн байгууллагынхан нэгджээ. Тухайлбал ҮДБЭЧ-ын бүжигичн М.Бямбаа, УДЭТ-ын залуу жүжигчин Э.Тодгэрэл, Б.Шинэбаяр, Г.Дөлгөөн-Аюуш нар нэгдсэн байна.

 

Дэлхийд Монголынхоо нэрийг дуурсгах хүсэлтэй тамирчин М.Анхцэцэгийн дүүгийн эмчилгээний зардалд хувь нэмэр оруулахыг хүсвэл түүний ээж Д.Мөнхчимэгийн "Хаан" банкны 5071320523 тоот данс, Худалдаа хөгжлийн банкны 451038475 тоот хандивын дансанд хандив өргөх боломжтой. Холбоо барих утас: 88063018

 

Г.Тэгшсүрэн

 

 

Shuud.mn
Сонин хачин