Улаанбаатар
Лионель Мессигийн ялыг хэвээр үлдээв
2017-5-25

 

Дэлхийн шилдэг хөлбөмбөгчин Лионель Месси татвараас зайлсхийсэн хэргээр Испанийн шүүхээс 21 сарын хоригдох ял сонсоод байсан. Өөрийн эцэг Хорхе Мессигийн хамтаар яллагдсан тэрбээр Мадрид хотноо ирж, Испанийн дээд шүүхэд давж заалдсан ч өчигдөр шүүх хурал эцсийн шийдвэрээ гаргаж, аав хүү хоёрт оноосон ялыг хэвээр үлдээсэн байна. Мессигийн эцэг хүүгийнхээ санхүүчээр ажилладаг бөгөөд тэд 2016 онд нийт 4.1 сая еврогийн татвараас зайлсхийсэн байна.

 

Гэхдээ Аргентин хөлбөмбөгчин нөхөн төлбөр өгч, шоронд суухгүй байж болно. Ингэхийн тулд их хэмжээний мөнгө төлөх ёстой юм. Испанийн эрүүгийн хуулинд зааснаар яллагдагч хоёр жилээс бага хугацааны ял авсан тохиолдолд нөхөн төлбөр төлөөд хорионд орохгүй байж болдог байна.

 

 

Түүний эцэг Хорхе Мессигийн хувьд өнгөрсөн хугацаанд нуун дарагдуулсан зарим татвараа төлж барагдуулсан тул торгуулд төлөх мөнгөний хэмжээ нь багасч байгаа гэнэ. 

 

Г.Баяраа

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
дэлхийн шилдэг ч гэх шиг
2017-05-25