Шигшээ баг Хонконгт эхний бэлтгэлээ базаалаа
2017-05-25

 

Жүдо бөхийн Азийн АШТ-д оролцох Монгол Улсын шигшээ баг өчигдөр Хонконгт анхны бэлтгэлээ тэмцээн болох "Hongkong Velodrome" ордонд хийлээ. Энэ удаагийн тэмцээнд 28 орны 141 эрэгтэй, 101 эмэгтэй, нийт 242 тамирчин оролцохоо урьдчилсан байдлаар мэдүүлээд байна. Манай улсын хувьд эрэгтэй, эмэгтэй тус бүр 9 тамирчнаа сойно. Түүнчлэн багийн төрөлд Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Н.Түвшинбаяр, ОУХМ Б.Батгэрэл нар багийн төрөлд эх орноо төлөөлөн өрсөлдөнө.

 

2017 оны Азийн аварга шалгаруулах тэмцээнд зодоглох Монголын жүдо бөхийн шигшээ баг


Дасгалжуулагч:

 

  • Одвогийн Балжинням /Монгол Улсын ардын багш, гавьяат тамирчин, ДАШТ-ий мөнгөн медальт/
  • Дашгомбын Баттулга /Монгол Улсын гавьяат тамирчин, ДАШТ-ий хүрэл медальт/
  • Хишигбатын Эрдэнэт-Од /Монгол Улсын гавьяат тамирчин, ДАШТ-ий хүрэл медальт/


Эрэгтэй:


60кг: Жагваралдожийн Амарболд /2017 оны насанд хүрэгчид болон залуучуудын улсын аварга, "Сүлд" спорт хорооны тамирчин ОУХМ/


66кг: Ганболдын Хэрлэн /2017 оны улсын аварга, IJF-ийн цуврал тэмцээнүүдээс нийт 2 алт, 1 мөнгө, 8 хүрэл медальтай, "Сүлд" спорт хорооны тамирчин ОУХМ/


73кг: Ганбаатарын Одбаяр /Багийн ДАШТ-ий хүрэл медальт, Азийн наадмын мөнгөн медальт, IJF-ийн цуврал тэмцээнүүдээс нийт 1 алт, 2 мөнгө, 4 хүрэл медальтай, "Женко" спорт хорооны тамирчин ОУХМ/

Батцэцэгийн Батгэрэл /Монгол Улсын аварга шалгаруулах тэмцээний мөнгө, хүрэл медальт, ОУХМ/


81кг: Нямсүрэнгийн Дагвасүрэн /Багийн ДАШТ-ий хүрэл медальт, Азийн аварга, Азийн наадмын хүрэл медальт, IJF-ийн цуврал тэмцээнүүдээс нийт 1 алт, 6 хүрэл медальтай, "Хангарьд" спорт хорооны тамирчин, ОУХМ/


Отгонбаатарын Ууганбаатар /Багийн ДАШТ-ий хүрэл медальт, ДАШТ-ий тавдугаар байрт, IJF-ийн цуврал тэмцээнүүдээс нийт 1 мөнгө, 8 хүрэл медальтай, "Сүлд" спорт хорооны тамирчин, ОУХМ/


90кг: Гантулгын Алтанбагана /Армийн дэлхийн аварга, IJF-ийн цуврал тэмцээнүүдээс нийт 1 алт, 2 мөнгө, 1 хүрэл медальтай, "Алдар" спорт хорооны тамирчин ОУХМ/


-100кг: Бунддоржийн Жанчивдорж /Оюутны Универсиад наадмын мөнгөн медальт, "Хүч" спорт хорооны тамирчин/

 

+100кг: Өлзийбаярын Дүүрэнбаяр /Залуучуудын дэлхийн аварга, Армийн дэлхийн аварга, Азиййн наадмын мөнгөн медальт, IJF-ийн цуврал тэмцээнүүдээс нийт 2 мөнгө, 4 хүрэл медальтай, "Алдар" спорт хорооны тамирчин, ОУХМ/


Найдангийн Түвшинбаяр /Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, Олимпийн наадмын алт, мөнгөн медальт, Азийн наадмын аварга, Азийн аварга, "Женко" клубийн тамирчин/


Эмэгтэй:


48кг: Мөнхбатын Уранцэцэг /Монгол Улсын гавьяат тамирчин, Дэлхийн аварга, Азийн наадмын аварга, IJF-ийн цуврал тэмцээнүүдээс нийт 9 алт, 8 мөнгө, 7 хүрэл медальтай, "Хүч" спорт хорооны тамирчин/


52кг: Чинтогтохын Аззаяа / IJF-ийн цуврал тэмцээнүүдээс нийт 1 мөнгө, 1 хүрэл медальтай, "Хилчин" спорт хорооны тамирчин, ОУХМ/


Лхагвасүрэнгийн Сосорбарам /УАШТ-ий хүрэл медальт, өсвөр үеийн улсын аварга, Монголын Жүдо Академийн тамирчин/


57кг: Доржсүрэнгийн Сумъяа /Монгол Улсын гавьяат тамирчин, Олимпийн наадмын мөнгө, ДАШТ-ий хүрэл, Багийн ДАШТ-ий мөнгө, Универсиад наадмын алт, IJF-ийн цуврал тэмцээнүүдээс нийт 8 алт, 5 мөнгө, 4 хүрэл медальтай, "Хилчин" спорт хорооны тамирчин /


Мөнхбаатарын Бундмаа /Монгол Улсын гавьяат тамирчин, ДАШТ-ий хүрэл медальт, Оюутны Универсиад наадмын аварга, IJF-ийн цуврал тэмцээнүүдээс нийт 4 алт, 1 мөнгө, 6 хүрэл медальтай, "Хүч" спорт хорооны тамирчин /


63кг: Балдоржийн Мөнгөнчимэг / IJF-ийн цуврал тэмцээнүүдээс нийт 1 алт, 3 хүрэл медальтай, ОУХМ/


Болдын Ганхайч /Залуучуудын Азийн аварга, Улсын хошой аварга, IJF-ийн цуврал тэмцээнүүдээс 1 мөнгө медальтай, "Алдар" спорт хорооны тамирчин, ОУХМ/


70кг: Батбаатарын Хулан /2017 оны улсын аварга/


+78кг: Баттулгын Мөнхтуяа /Азийн АШТ-ийн хүрэл медальт, IJF-ийн цуврал тэмцээнүүдээс нийт 1 алт, 2 хүрэл медальтай, "Хилчин" спорт хорооны тамирчин, ОУХМ

 

 

Shuud.mn
Сонин хачин