Наскарын алдрын танхимд заларсан эрхмүүд
2017-05-25

 

Америкийн авто уралдааны хамгийн том лиг болох Наскарын 2018 оны алдрын танхимын гишүүдийг танилцуулав. Энэ талаар “Yahoo Sports” сайт мэдээлэв.

 

Рэй Эвэрнхэм: Жэфф Гордоны багт багтаж 47 гараанд уралдахдаа 3 удаа аваргын цом өргөсөн нэгэн. 2001 онд өөрийн багаа орхиж Додж багийг Наскар-т  эргэн ирэхэд тусалсан хүн. Тэрбээр алдрын танхимд залрах болсон талаараа “ Үнэхээр бахдам сайхан байна. Нью Жэрсид машинаар уралдахын мөрөөдөл болж өнгөрсөн хүүхэд нас минь яг одоо толгойд эргэлдсээр байна. Гэтэл тэр үеэс хойш их олон жил өнгөрөөд зогсохгүй алдрын танхимд орох гээд зогсож байна шүү дээ. Өөрийнхөө шүтэж өссөн баатруудтайгаа хамт нэг ангилалд орох болсондоо итгэж ч чадахгүй нь.

 

Робэрт Ейтэс: 57 уралдаанд машины эзнээр ялалт байгуулсан. 1999 онд алдрын танхимын гишүүн  дэйл Жаррэттэй цом өргөсөн. Машины инженерийн хувиар 1993 онд Бобби Аллисонг аварга авах үеийн багт багтаж байсан нэгэн. Алдрын танхимын талаараа ийн өгүүлжээ. “Ямар ч өндөр хана байсан харайгаад цаана нь гарчихмаар санагдаж байна. Яг л машиныхаа зөв талд зогсоод уралдах гэж байгаа юм шиг мэдрэмж төрж байна. Би тийм өндөр үсэрч чадахгүй л байх л даа. Гэхдээ догдолсноосоо болоод өнөө орой унтаж чадах эсэхээ бол хэлж мэдэхгүй байна. Би энэ спортод хайртай. Энэ спортод зориулсан бүхэн минь үр өгөөжөө дахин дахин өгнө гэдэгт үргэлж итгэдэг байсан. Одоо ч итгэдэг. Хайртай спорт минь үргэлж бусдыг цэнгүүлдэг хэвээрээ байгаасай.” гэжээ.

 

Хоорнадэй: Наскарын том ангилалд 360 гараанд уралдаж 51 ялалт байгуулсан анхны супер оддын нэг. Тэрбээр “ Чи бүрэн зодог тайлаагүй байхад ийм юм болчихвол чамд ямар санагдах вэ? Хэлж мэдэхгүй юм даа. Би зодог тайлчихаад буйдан дээрээ суун сэтгүүл унших арай болоогүй байна шүү дээ уг нь” хэмээн өдгөө 58 настай ч орон нутгийн уралдаануудад оролцож буй эр өгүүллээ.

 

Кэн Скуайр: 1970 онд Мотоспортын сүлжээг үүсгэн байгуулагчдийн нэг. 30 гаран жил CBS, ABC, TBS сувгуудаар уралдаануудыг тайлбарласан.

 

Байрон: 1949 оны буюу Наскарын анхны улирлын аварга.

 

Алдрын танхимд багтах энэ таван эрхмийн хувьд 54 хүний саналаас хамгийн олон санал авсан эрхмүүд юм. Шарлот хотноо болох ёслолын арга хэмжээний тов хараахан гараагүй байна.

 

Б.Энх-Амгалан

Shuud.mn
Сонин хачин