Монгол Улсын хувьд бид өөдрөг үзэлтэй байгаа
2017-05-25

Гэрэл зургуудыг MPA.mn

 

ОУВС-гийн хөтөлбөрийг манай улсад хэрэгжүүлэх болсонтой холбогдуулан  Сангийн яам,  Монголбанк, ОУВС-гийн суурин төлөөлөгчийн газраас  мэдээлэл хийлээ.

 

Эдийн засагт ногоон гэрэл аслаа

 

 

Сангийн сайд Б.Чойжилсүрэн:

 

-Монгол Улсад эдийн засгийн ногоон гэрэл аслаа. Монгол Улсын эдийн засгийн хөгжлийн эгзэгтэй үед биднийг дэмжиж ажилласан олон  улсын түншүүддээ талархал илэрхийлж байгааг хүлээн авна уу. Мөн уужуу ухаанаар хандаж буй Монгол улсын иргэддээ талархал илэрхийлье.

 

ОУВС-гийн Захирлуудын зөвлөл 2017 оны тавдугаар сарын 24-ний өдөр буюу Монголын цагаар 04:00 цагт хуралдаж гурван жилийн хугацаатай өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийн хүрээнд зээл авах тухай Монгол Улсын хүсэлтийг өнөөдөр хэлэлцэн баталсан.

 

Ингэснээр Засгийн газрын эдийн засгийн шинэчлэлийн хөтөлбөрийн хэрэгжилтийг ойролцоогоор 434,3 сая ам. долларын санхүүжилтээр дэмжихээр боллоо.

 

Бусад түншүүд, тэр дундаа Азийн хөгжлийн Банк, Дэлхийн банк, Япон улс, БНСУ төсвийн болоод төслийн санхүүжилтээр дэмжлэг үзүүлэхээ амласан бол Хятадын Ардын банк Монголбанктай байгуулсан своп шугамын хугацааг сунгахыг зөвшөөрснөөр нийтдээ 5,5 тэрбум ам.долларын санхүүжилтийн багц бүрдэж байна.

 

Захирлуудын зөвлөл хөтөлбөрийг баталснаар  38,6 сая ам.долларын санхүүжилт Монгол Улсад нэн даруй олгогдох болно хэмээлээ.

 

Өмнөх жилүүдийн алдаагаа давтаж болохгүй

 

 

Дараагаар нь   ОУВС-гийн Монгол дахь суурин төлөөлөгч Нэйл Сакер:

 

 -Монгол Улсын хөтөлбөр хэрэгжүүлэх хүсэлтийг хүлээн авч баталлаа. Энэ хөтөлбөрийг хэрэгжүүлэхтэй холбоотой олон улсын түнш байгууллага санал нэгдэн орж байгаад бид баяртай байна. Санхүүжилттэй холбоотойгоор бусад бүс нутгуудаас санхүүгийн дэмжлэг авч чадсан нь энэ хөтөлбөрийг батлахад дэмжлэг болсон. Нийт 5.5 тэрбум ам.долларын санхүүжилтийн дэмжлэг бүрдэнэ. Хувийн хэвшлээс оруулсан хөрөнгө оруулалтай нийлээд 6 тэрбум ам.долларын санхүүжилт хийх юм. 

 

ДНБ-тэй  нь харьцуулбал хамгийн том хөрөнгө оруулалт  болж байгаа. Эдийн засгийг богино хугацаанд тогтворжуулж, урт хугацаандаа хүртээмжтэй, ажил эрхлэлтийг нэмэгдүүлсэн байх ёстой. Сүүлийн 15 жилд Монгол Улсын эдийн засагт ажиглагдсан өндөр зарлагыг таслан зогсоох явдал юм. Цаашдаа Монгол Улсын эдийн засгийг тогтвортой түвшинд 8 хувийн өсөлттэй байхад хөтөлбөрийн зорилго оршиж байгаа. Монгол Улсад ийм боломж, нөөц байна гэдэгт итгэлтэй байна. Засгийн газар, ОУВС-гаас боловсруулсан хөтөлбөрийг дэмжиж байгаа. Хөтөлбөрийн нөхцөл хүнд ч амжилттай хэрэгжүүлнэ гэж бодож байна. Тогтвортой эдийн засгийн бааз суурь бүрдэнэ. Төсвийн алдагдлыг аажимдаа бууруулах зорилтыг хэрэгжүүлнэ. Монгол Улсын нийт өр маш өндөр түвшин байгаа учраас төсвийн алдагдлыг бууруулж байж, өрийн дарамтаас салах боломж бүрдэнэ. Тэгэхлээр Засгийн газар шат шатандаа хэмнэлтийг тогтолцоог бүрдүүлэх ёстой. Цаашид түүхий эдийн үнэ ханш дахин сэргэснээс Монгол Улсад маш их хэмжээний орлого төвлөрнө. Ингэхдээ өмнөх жилийн алдааг давтаж болохгүй.

 

Хүнд хэцүү үед нийгмийн эмзэг бүлгийн баталгааг амжиргааг бууруулахгүй байхад анхаарч байна. Тэгэхлээр энэ хүрээнд нийгмийн халамжийг зорилтот  бүлэг чиглүүлж, татварын нэмэгдлийн ачааллыг тэдэнд тусгахгүй байх хэрэгтэй. Монгол Улсын эдийн засгийн өрсөлдөх чадавхийг сайжруулж, уул уурхайгаас хараат байхыг салгаж, эдийн засгийг солонгоруулахад анхаарсан. Ингэхдээ аялал жуучлалыг хөгжүүлэхэд түлхүү анхаарсан. Энэ бүх нөөц бололцоондоо хүрэхийн тулд Засгийн газраас тохирсон хөтөлбөрийг тууштай, бүрэн хэрэгжүүлэх нь чухал байна.

 

 

Ийнхүү тэд мэдээлэл хийсний дараа сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулсан юм.

 

Хөтөлбөрийн хэрэгжилтын явцад үнэлгээ хийнэ

 

 

-Бусад орнуудад хэрэгжүүлсэн ОУВС-гийн хөтөлбөр амжилтгүй хэрэгжсэн байдаг. Энэ талаар...?

 

ОУВС-гийн Монгол дахь суурин төлөөлөгч Нэйл Сакер:

 

-Улс орон бүр өөр өөрсдийн онцлогоор хөтөлбөри хэрэгжүүлдэг. ОУВС-гийн зүгээс эдийн засагтай холбоотой бүх асуудлыг нарийн судалдаг. Иж бүрэн тусгалаа олсон байдаг. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх явцад байнга үнэлгээ хийж явдаг. Үнэлгээ хийх болгондоо эдийн засагт хийж байгаа өөрчлөлтийг тусгаж, холбогдох өөрчлөлтийг оруулаад явдаг. Үнэлгээ хийсэн даруй нөхцөл байдал өөрчлөгдсөнтэй холбоотой ОУВС-гаас зөвлөмж гаргадаг. Дэлхийн олон оронд хэрэгжсэн хөтөлбөрүүдийн тухайд Засгийн газрууд анх тохирсон ёсоороо хөтөлбөрийн бүрэн хэрэгжилтийг хангахгүй байсан. Монгол Улсын хувьд бид өөдрөг үзэлтэй байгаа.

 

Маш том зорилт дэвшүүлсэн хэдий ч хэрэгжүүлэх боломжтой. Сангийн яам, Монголбанкны зүгээс хүнд боловч шийдмэг шийдвэр гаргаад явна гэдэгт бүрэн итгэлтэй байна. Хамгийн ойрын жишээ гэхэд энэ оны төсөвт тодотгол хийж, төсвийн алдагдал 17 хувьтай байсныг бууруулсан. ТЕГ энэ хөтөлбөрийн арга хэмжээ хэрэгжих байсныг хугацаанаас нь өмнө биелүүлсэн.

 

-Хөтөлбөрийг хэрэгжүүлэхийн тулд банкуудад шалгалт хийсэн гэсэн. Үр дүн нь ямар гарсан бол?

 

-Монгол банкинд активийн үйл ажиллагаа хийсэн. Энэ бүх шийдвэрийг гаргахад маш их эжр зориг шаардсан. Активын чанарын үнэлгээний хувьд хөндлөнгийн аудит хийгдээгүй. Сонгон шалгаруулалт явагдаж байгаа. Энэ зуны турш хийгдээд, намраас үр дүн нь гарна.

 

Эхний ээлжинд орж ирэх мөнгийг  юунд зарцуулах вэ?

 

-ОУВС-гаас олгож байгаа ямар ч зээл төсвийн алдагдлыг санхүүжүүлэхэд биш төлбөрийг  тэнцвэржүүлэхэд зарцуулагддаг. Тийм учраас эхний санхүүжилт болох 38,6 сая ам.доллар Монголбанкинд байршина. 

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин
zochin:
ene mungee yag yund zarj bgag bainga neelttei shilen dansaar haruulj medeelj baival taarna ....ard tumnii ner barij avchaad ...getel ard tumend naaldsan ym neg ch baihgui
2017-05-26
irgen:
mongoliin ard tymen mash mundag ard tymen oorsdoo barag byh amdralaa shiideed yavj baigaa,,,,,,,ulsiig or shir, aldagdald oruuldag, huvidaa zavshdag hymyys bol toriinhon, tednii hamsaatnuud baidag gedgee bitgii mart,,,,,odoo hyanalt shalgalt ard tymnii zugeesch hatuu baih estoi, setgyylchid sain ajillah baih gej naidaj baina,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,!!!
2017-05-25