Бие бялдар, сэтгэлзүйн бэлтгэлийн талбайтай боллоо
2017-05-25

Онцгой байдлын газрын албан хаагчид биеийн тамирын талбайдаа бие бялдар, сэтгэлзүйн бэлтгэх хийх талбайг өөрсдийн хүчээр тохижууллаа.

 

 

Уг талбай нь барилгын хийц бүтээцийн хэсэг, төмөр гүүр, дүүжин давцан, гараар дамжих саад, хонгилыг гатлах саад, хорт хий утаатай, саадтай байгууламж, давах саад, мушгиа модон гүүр, хөдөлгөөнт дүүжин гүүр, троссоор дамжин буух төхөөрөмж зэргээр тоноглогдсон юм.

 

 

Түүнчлэн талбайн нээлтэд зориулан албан хаагчдын дунд ажил мэргэжлийн аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулав. Тэмцээнд нийт долоон багийн 56 тамирчин оролцож хурд хүч, авхаалж самбаагаа сорьсон юм гэж Архангай аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

 

Shuud.mn
Сонин хачин