Би ТЕГ-т шалгуулна
2017-05-25

УИХ-ын гишүүн О.Баасанхүүгийн зураг бүхий “О.Баасанхүү” гэсэн цахим хуудсанаас  Худалдаа хөгжлийн банк дампуурах гэж байгаа тухай жиргэсэн байлаа. Үүнтэй холбогдуулан УИХ-ын гишүүн О.Баасанхүү мэдээлэл хийлээ. Тэрбээр “Миний нэрийг ашиглаж, ФБ хуудас нээн Худалдаа хөгжлийн банкийг удахгүй дампуурах гэж байгаа тухай бичсэн байна. Энэ бол миний албан ёсы ФБ хаяг биш. Миний нэрээр хуурамч хаяг нээн дээрх мэдээллийг цацсан харамсаж байна. Би ТЕГ-т шалгуулахаар хандсан байгаа. Би УИХ дахь МАН-ын бүлгийн хуралд суудаггүй. Суудаггүй хүн ийм мэдээлэл гаргана гэж байхгүй. Би үүнийг асар ноцтой гэж үзэж байна.

 

Манай улс ОУВС-гийн хөтөлбөрт орж байгаа. Гэхдээ энэ нь надад 100 хувь таалагдаж байгаа зүйл биш. Бид 580 сая ам.долларыг  төлөхөд нэлээн хүндрэлтэй байсан. Гэтэл бид Хятадын Засгийн газар 2 тэрбум ам.долларын своп зээлийг төлөхөөр болоод байгаа. Бидэнд хоёр сонголт байсан. Хятадын Засгийн газраас өндөр хүүтэйгээр 4.5 тэрбум ам.доллар зээлээд, 2 тэрбум ам.долларын своп зээлээ өрөнд нь суутгах.  Эсвэл бид ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдаж, Дэлхийн банк болон зарим улсаас 3 тэрбум ам.долларыг 1 хувийн хүүтэй зээлэх, 2 тэрбум ам.долларын зээлийн төлбөрөө 3 жилээр хойшлуулах сонголт байлаа.

 

УИХ-ын гишүүний хувьд ард түмэнд таалагдахдаа биш ард түмний төлөө шийдвэр гаргах ёстой гэсэн утгаараа ОУВС-гийн шийдвэрийн талд зогсоод байгаа юм. Харин үүний эсрэг, эдийн засгийг савлуулах зорилготой мэдээллийг янз бүрийн байдлаар гаргаж байгаа нь маш буруу. Ялангуяа өмнө нь Сангийн сайд Б.Чойжилсүрэнгийн нэрээр хуурамч хаягнаас мөн бичсэн байсан. Одоо миний нэрээр гаргаж байгаа нь зохион байгуулалттай үйлдэл гэж би үзэж  байна.

 

Аливаа банк итгэлцгэл, бусдны хадгаламж дээр суурилж үйл ажиллагаагаа явуулдаг. Одоогийн байдлаар надад болон УИХ-д ямар нэг банкны нөхцөл байдал хүндэрсэн, тодорхой хэмжээгээр дампуурахад бэлэн болсон гэдэг юм уу албан болон албан бус мэдээлэл ирээгүй гэдгийг хэлмээр байна. Үүнийг албан ёсоор мэдэгдэхгүй бол нийгэмд таавар, замбараагүй байдал үүснэ.

 

ТЕГ-ынхныг ажлаа хийгээч гэж би уриалж, хүсч байна. ТЕГ-ын үндсэн чиг үүрэг эдийн засгийн аюулгүй байдлыг хамгаалах. Эдийн засгийн аюулгүй байдалтай холбоотой зохион байгуулалттай холбоотой аливаа гэмт үйлдлүүдийг таслан зогсоох хэрэгтэй. Гэтэл өнөөдөр хэвлэл мэдээллээр мэдэгдэл гаргаж байгаад харамсаж байна.

 

Ажлын хэсгийн ахлагч Х.Нямбаатар болон ТЕГ-ын даргатай уулзаж энэ асуудлаар ярилцсан. Хуулийг  хэрэгжүүлэх агентлаг мэдэгдэл хийж байгаа нь зохисгүй үйлдэл. ТЕГ-ынхан уг нь тухайн мэдээлэл мөн үү, биш үү гэдгийг тайлбарлах ёстой. Надад ганцхан ФБ байдаг. Миний албан ёсны  ФБ хуудас  Baasankhuu Oktyabri гэсэн хаягтай. Ерөнхийлөгчийн сонгууль ойртсонтой холбоотой эдийн засгийг савлуулах гэсэн үйлдлийг зогсоох болно. Тэрбээр мэдээлэл хийснийхээ дараа сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулав. 

 

-Таны нэрээр хуурамч хаяг үйлдэж, ташаа мэдээлэл цацсанд та хэнийг хардаж байна вэ?

 

- Миний нэрээр хуурамч хаяг нээж, худал мэдээлэл цацсан нь ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдаж байгаатай холбоотойгоор шууд болон шууд бусаар саад хийх гэсэн зохион байгуулалттай үйлдэл юм болов уу гэсэн хардлага надад байгаа. Бидэнд ОУВС-д орохоос өөр гарц, бололцоо алга байна. Би ТЕГ-т илгээсэн бичигтээ яаралтай хариу өг гэсэн. Хариу ирэхээр та нарт дахин мэдээлнэ.

 

-Цахим гэмт хэргийг та юу гэж харж байна вэ? Өмнөх жилүүдэд УИХ-ын гишүүдийн утасны дугаар руу мөн хуурам мэдээлэл ирж байсан. 

 

-Төр төмбөгөр, ёс ёмбогор байх ёстой гэж би үздэг. Сайд дарга, агентлаггүй улстөржиж байгаа энэ үед иймэрхүү хийрхэл, саваагүй нөхдийн явуулга байхыг үгүйсгэхгүй. Тиймээс үүнийг тухайн байгууллага заавал олж тогтоох үүрэгтэй. Чадахгүй бол удирдлагыг нь солих шаардлагатай. Өмнөх парламентын үед асуудал гаргасан этгээдийг олж тогтоосон гэж сонссон. Хариуцлага тооцсон эсэх нь мэдэхгүй. 

Энэ удаагийн банктай холбоотой. Банк итгэлцэл дээр суурилдаг учир болгоомжтой хандах ёстой гэж үзэн мэдэгдэл хийж байна. 

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин
Иргэн:
ТЕГ ГЭЖ АЖИЛ ХИИДЭГГҮЙ НЬ ҮНЭН .ӨМНӨХ ДАРГА НАРЫГ НЬ ШАЛГАХ ХЭРЭГТЭЙ
2018-03-31
Zachin:
Hen hiisen ni todorhoi shuu dee albanaasaa buusan urund oruulsan noyduud l hiisen biz dee
2017-05-25