Унадаг дугуйтай хүүхдүүд осолджээ
2017-05-25

Нийслэл хотын хэмжээнд эхний 4 сарын байдлаар зам тээврийн ослын улмаас 28 хүүхэд хүнд хүндэвтэр байдлаар гэмтсэн байна. Осолд өртсөн хүүхдүүдийн хоёр нь нь унадаг дугуйгаар замын хөдөлгөөнд оролцож байх үедээ гэмтжээ.

 

Өнгөрсөн өдөр Чингэлтэй дүүргийн нутаг Сурагчийн 81-р гудамжинд 9 настай Т нь унадаг дугуй унаж хөдөлгөөнд оролцохдоо T.Allion маркийн автомашинтай шүргэлцэж, унадаг дугуй унаж явсан Т гэмтсэн байна.

 

Мөн БГД-ийн нутаг 3-р эмнэлэгийн баруун урд замд 15 настай Т нь унадаг дугуй унаж хөдөлгөөнд оролцохдоо M.Lancer маркийн автомашинтай шүргэлцэж, унадаг дугуй унаж явсан 15 настай Т гэмтжээ.

 

Хэргийг Замын цагдаагийн албанд шалгаж байна.

 

Эцэг эхчүүд 14 нас хүрээгүй хүүхдийг унадаг дугуйтай замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх, унадаг дугуй унаж замын хөдөлгөөнд оролцогч нь жолоочид харагдахуйц тод эсвэл цацруулагчтай хувцас өмсөх, хамгаалах малгай болон бусад хамгаалах хэрэгслийг бүрэн өмсөж хэрэглэн хөдөлгөөнд оролцох, жолооч нарт ойлгогдохуйц анхааруулах болон эргэх дохио өгч замын хөдөлгөөнд оролцохыг зөвлөж байна.

 

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Зориулалтын газар л унуулж хорхойг нь дарж бусхд үед дугуйгаа далд хийх зэргээр эцэг эхүүд бас анхаараасай. Урсгал сөрөөд л дугуйтай хэд хэдээрээ л тоглоод явж байх юм даа
2017-05-26
Зочин:
Unadag duguitai baitugai yabgan yabakh gazargvi bolson shdee
2017-05-25