Сайдуудаа дууд, Ж.Мөнхбат аа
2017-05-26

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх 2018 оны үндсэн чиглэлийг хэлэлцэж байлаа.

 

Гишүүд асуулт тавьж, Засгийн газрын гишүүд хариулах үед зарим салбарын сайд нар чуулганы хуралдаанд байсангүй. Тухайлбал, гишүүн Ж.Ганбаатарын  “Аялал жуучлалын салбарт ирэх жил бодитой үр дүн олж харахгүй байна. Хөдөө аж ахуй,  хөнгөн үйлдвэрлэлийн талаар дорвитой зүйл харагдахгүй байна. Ирэх жил ямар ажил хийх вэ” гэсэн асуултад хариулах  ХХААХҮЯ, БОАЖЯ-ны төлөөлөл байсангүй. Сайд нар нь зөвлөгөөнд оролцож байгаа аж. Хуралдаан даргалагч УИХ-ын дэд дарга  Ц.Нямдорж “Сайд нар нь байхгүй бол дэд сайд, Төрийн нарийн бичгийн дарга нар нь ирээгүй юм уу. Үндсэн чиглэл хэлэлцэж байхад сайд нар нь хөтлөлцөөд зөвлөгөөн сууж болохгүй. Ж. Мөнхбат сайд нараа дууд” хэмээлээ.

 

Өмнөх долоо хоногт Монгол Улсын эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх 2018 оны үндсэн чиглэлийг хэлэлцэх үед Засгийн газрын гишүүд чуулганы хуралдаанд байгаагүй учир  УИХ-ын дарга М.Энхболд хэлэлцэх асуудлын жагсаалтаас хасч, “УИХ Засгийн газрыг хүлээж суудаг газар биш” гэдгийг онцолж байсан юм. 

Н.Нягт

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
МАН-ыхан ЗҮТГЭНЭ. Өөрсдөө БАЯЖИНА. ЗОРИЛГО нь ТЭР. Одоогийн байдлаар ОУВС-ийн шахалтанд орсон тэнэглэл,Рио Тинтогийн амыг дагасан бялдуучлал,Морин Уяачдын төрд шургалсан алагчлал,МИЕЭ Энхболдын тойрон хүрээлэгчдийн долигнол, Ард түмнээ хуулиар дарамталсан дарангуйлал,Ахмад настан.бяцхан үрсээ алаг үзсэн төрийн бодлого,Албан тушаалтнуудаа ээлжлэн шагнахаас өөр ажилгүй хотын бодлого, 60 тэр бумыг босгох даалгаварт шахагдсан жалга довын томилгоонууд , Газрын наймаагаар гаршсан хотын удирдлага,Элдэв татвар нэмж өөрсдөө тансагласан эрх баригчид,Эрдэнэтийг тойрсон элдэв маргаан, Энэ бүхэнд дургүйцэж цөхөрсөн ард түмэн л байх шив дээ.
2017-05-26
иргэн:
Улс төр хийж гудамжинд орлихоос өөр чаддаг юм байхгүй байхаа
2017-05-26
1245789456:
Энэ ХАЙНАГ бол юу ч мэдэхгүй ээ. Ядахдаа тэр хэдэн уяач_ бөх сайданцарууд нь үндсэн чиглэлээ хэлэлцүүлдэггүй юм байх даа, морь малаа дагаад, рашшан сувилал хөөгөөд явчихсан юм болов уу.
2017-05-26