“Галзуу яст мэлхий” багаа орхилоо
2017-05-26

 

Цахим спортын СолоМид баг өөрсдийн “league of legends” тоглоомын багийн кэрри “галзуу яст мэлхий” хочит Жэйсон Трэнийг Флааякүэст баг руу явууллаа.

 

“Би өөрийнхөө ихэнх замналыг Соло Мид багт Энди болон бусад залуусын хамт гайхалтай туршлага хуримтлуулж өнгөрүүлсэндээ талархаж явдаг. Дассан баг хамт олноосоо сална гэж бодохоор их эвгүй байна. Маш их санах байх. Гэхдээ нөгөө талаасаа хуучин хамтрагчид болох Хай, Лемон, Боолс нартай хамт тоглох болсондоо олзуурхаж байгаа. Тэдэнтэй хамт би өөрийнхөө замналын дараагийн хуудсыг сайхнаар бичихийг хичээх болно. Тэдэнтэй хамт амжилт дүүрэн байна гэж найдаж байна. Флааякүэст миний хувьд тохь тухтай гэр маань болох болно.” хэмээн өөрийнхөө шилжих болсон талаар Жэйсон Трэн хэлжээ.

 

Б.Энх-Амгалан

Shuud.mn
Сонин хачин