ААШТ: М.Уранцэцэг Ази тивийн аварга боллоо
2017-05-26

 

Хонконг хотноо жүдо бөхийн 27 дахь удаагийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн үргэлжилж байна.

 

Эмэгтэйчүүдийн 48 кг-ын жингийн аваргын алтан медалийн төлөө МУГТ М.Уранцэцэг, Казахстан улсын гавьяат тамирчин Г.Отгонцэцэг нар учраа тааран барилдаж, МУГТ М.Уранцэцэг яллаа. Тэрбээр ийнхүү Азийн аварга шалгаруулах тэмцээнээс гурав дахь алтан медалиа хүртэж байгаа бол Монгол улсын 18 дахь алтан медалийг эх орондоо авчрахаар болов.

 

Хоёр жүдоч ес дэх удаагаа таарч барилдлаа. МУГТ М.Уранцэцэг тав, Г.Отгонцэцэг 3 удаа ялж байсан удаатай. Энэ удаад М.Уранцэцэг яллаа. Хоёр жүдоч хамгийн сүүлд МУГТ Д.Цэрэнхандын зодог тайлах ёслолын халз барилдаанд учраа таарч М.Уранцэцэг ялж байсан.  

 

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Goe umaa. URAA
2017-05-28
muugii:
Ih hetsvv bh bayr hvrgie
2017-05-28
olimpod...:
olimpoor yalsan bol...
2017-05-27
123:
saikhaan saikhan. odoo olympodoo sain beldeereei ohiduudaa
2017-05-26
Отгонцэцэгийг:
даваад алт авч дээ.
2017-05-26
Зочин:
Уранцэцэг одоо болих хэрэгтэй дээ. Нас нь явчихжээ одоо 2020 оны олимпод арай залуу хүн явуулсан дээр байх даа. Отгонцэцэгийг дэмий л явуулсан юм даа. Манайхан жаахан алыг харахгүй юм даа.
2017-05-26
Отгонцэцэгийг:
даваад алт авч дээ.
Зочин:
Гоё мэх хийгээд ялсан бол бүүр гоё бх байлаа, гэхдээ бүх шүүгч зөвлөлдөж шийээд ялуулсан. Мундаг тамрчин юмаа баяр хүргэе. Аргагүй дэлхийн бөх бүсгүй. Гоё гоё
2017-05-26
irgen:
Bayar hyrgie, mundag emegtei um baina
2017-05-26