2018 оны төсвийн хүрээний мэдэгдлийг хэлэлцэхийг дэмжив
2017-05-26

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар 2018 оны Монгол Улсын төсвийн хүрээний мэдэгдэл, 2019-2020 оны  төсөөллийн төслийн хэлэлцэх эсэхийг шийдлээ. Төсвийн байнгын хорооны дарга Ч.Хүрэлбаатар төслүүдийг гишүүдэд танилцуулсан юм. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан С.Чинзориг, Д.Лүндээжанцан нар  байр сууриа илэрхийлсэн юм. 

 

Дараагаар нь дээрх хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжих санал хураалт явууллаа. Гишүүдийн олонхийн саналаар 2018 оны Монгол Улсын төсвийн хүрээний мэдэгдэл, 2019-2020 оны төсөөллийн төслийн хэлэлцэхийг дэмжив.  Тиймээс анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох байнгын хороонд шилжүүллээ. 

 

Үүний дараагаар Эрүүгийн болон Зөрчлийн хуулийн эцсийн найруулгыг сонгосон юм. 

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
МАН-ыхан ЗҮТГЭНЭ. Өөрсдөө БАЯЖИНА. ЗОРИЛГО нь ТЭР. Одоогийн байдлаар ОУВС-ийн шахалтанд орсон тэнэглэл,Рио Тинтогийн амыг дагасан бялдуучлал,Морин Уяачдын төрд шургалсан алагчлал,МИЕЭ Энхболдын тойрон хүрээлэгчдийн долигнол, Ард түмнээ хуулиар дарамталсан дарангуйлал,Ахмад настан.бяцхан үрсээ алаг үзсэн төрийн бодлого,Албан тушаалтнуудаа ээлжлэн шагнахаас өөр ажилгүй хотын бодлого, 60 тэр бумыг босгох даалгаварт шахагдсан жалга довын томилгоонууд , Газрын наймаагаар гаршсан хотын удирдлага,Элдэв татвар нэмж өөрсдөө тансагласан эрх баригчид,Эрдэнэтийг тойрсон элдэв маргаан, Энэ бүхэнд дургүйцэж цөхөрсөн ард түмэн л байх шив дээ.
2017-05-26