Ким Чен Намыг хөнөөсөн хэрэгт хоёр эмэгтэйг шүүнэ
2017-05-29

Хойд Солонгосын залуу удирдагч Ким Чен Уны эцэг нэгт ах Ким Чен Намыг хөнөөсөн хэрэгт сэжиглэгдэн баривчилагдсан хоёр эмэгтэйг мөрдөн шалгах ажиллагаа албан ёсоор дууссан талаар тус улсын эрх баригчид мэдэгдлээ.

 

 

Тэднийг шүүхээр болж, албан ёсоор ял тулгахаар болсон байна.

 

Эмэгтэйчүүдийг улстөрийн зорилгоор Ким Чен Намыг хөнөөсөн болох нь тогтоогдвол бүх насаараа хоригдож магадгүй гэнэ.

 

 

“Ким Чен Намыг үхлийн ард Пхеньян бий” хэмээн Малайз мэдэгдсэний дараахан хоёр улсын харилцаа муудаж, тус улсын удирдагч Ким Чен Ун эх орондоо байсан малайзчуудыг хил давахыг хориглосон билээ.

 

Малайз удаан хугацааны турш хэлэлцсэний эцэст иргэдээ эргүүлэн татаж чадсан.

 

Түүнийг “VX” гэх химийн хортой бодисоор хордуулсан байна. Уг хор шууд хүний мэдрэлийн системд нөлөөлж, хормын төдийд үхэлд хүргэдэг аж. Ким Чен Нам хорлогдсоноос хэдхэн минутын дараа ухаан алдаж, 30-50 минутын дараа амиа алдсан болохыг цогцост хийсэн задлан шинжилгээгээр тогтоосон юм.

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин