Трамп хүргэнээ өмгөөлөв
2017-05-30

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын хүргэн Жаред Кушнерийг ОХУ-ын удирдлагуудтай нууцаар холбоо тогтоосон хэмээн Холбоо мөрдөх товчоо мэдэгдэж, энэ амралтын өдрөөс эхлэн мэдүүлэг авч эхэлсэн билээ.

 

 

Тэгвэл уг хэрэгтэй холбогдуулан Цагаан ордны тэргүүн Трамп Холбооны мөрдөх товчооны удирдлагуудад сэтгэл дундуур буйгаа илэрхийлэн Би хүргэн мөн зөвлөхдөө бүрэн итгэдэг” гэж мэдэгджээ.

 

Тэрбээр Ерөнхийлөгч болсныхоо дараа хүргэнээ ахлах зөвлөхөөрөө томилсон юм.

 

Жаред Кушнер нууцаар ОХУ-аас АНУ-д суугаа Элчин сайд Сергей Кисляктай уулзаж, АНУ-ын засаг захиргаа ба Кремлийн ордны хооронд харилцаа холбооны асуудлаар хэлэлцсэн хэмээн албаныхан буруутгаж байна.

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин