Путин, Макрон нар уулзлаа
2017-05-30

ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин төрийн айлчлал хийхээр Франц улсад хүрэлцэн ирсэн талаар “Ройтерс” агентлаг мэдээллээ. Кремлийн тэргүүнийг ирэх үед Францын шинэ Ерөнхийлөгч Эммануэль Макрон угтан авчээ.

 

 

Макрон төрийн тэргүүний хувиар эх орондоо хүлээн авч буй анхны эрхмээр Путин тодорч буй юм.

 

Удирдагчид цаг үеийн асуудлаар байр сууриа солилцохоос гадна олон улсын анхаарлыг зүй ёсоор татаж буй байгаль экологийн асуудал, Сири дэх нөхцөл байдал, тус улсын Ерөнхийлөгч Башар аль Ассадын явуулж буй бодлого болон Украины зүүн хязгаар дахь хямралын асуудлаар хэлэлцжээ.

 

Мөн маргааш “Украины зүүн хязгаарт л хүчин төгөлдөр үйлчлэх ёстой “Нормандын дөрвөл”-ийн байгуулсан Минкс гэрээний хэрэгжилтийн талаар хэлэлцэх”-ээр болсон талаар Кремлийн хэвлэлийн албанаас уламжлав.

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Россия выражает глубокие соболезнования народу
2017-05-30