Уилъям ханхүү “GQ” сэтгүүлийг чимэв
2017-05-30

Их Британийн угсаа залгамжлах ханхүү Уилъям ирэх сард худалдаанд гарах “GQ” сэтгүүлийг чимэхээс гадна ярилцлага өгсөн талаар “www.dailymail.co.uk” сайт мэдээллээ.

 

Ханхүү сэтгүүлийн ганцаараа сэтгүүлийн нүүр хуудсыг чимсэн бол сэтгүүлийн дотор тэрбээр гэр бүлийнхээ хамтаар зургаа татуулжээ. Тэрбээр ярилцлагынхаа үеэр 20 жилийн өмнө авто ослоор харамсалтайгаар амиа алдсан ээж, гүнж Дианагийн талаар өгүүлсэн байна.

 

Диана гүнжийг амиа алдахад ханхүү Уилъям 15 настай байжээ. Тэрбээр Бүх зүйл гэнэтийн байсан. Нэг л өдөр би ээжгүй болсон” гэж ярьжээ. Уг сэтгүүлийг худалдаанд гарахыг тэсэн ядан хүлээсэн уншигчид сонин борлуулах төвүүдийн өмнө дугаарлан зогсох болсон гэнэ. 

 

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин