Алдаагаа засах боломж
2017-05-30

 

ОУВС-гаас хэрэгжүүлэх Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийн хүрээнд 5.5 тэрбум ам.долларын санхүүжилтийг төсөв, санхүү, үйлдвэрлэлийн салбарт хийхээр тохиролцсон бөгөөд эхний ээлжинд 38.6 сая ам.доллар Монголбанкны дансанд орж ирээд байна. Үүнээс гадна Хятад, Энэтхэгээс манай улсад тус бүр нэг тэрбум ам.доллартой дүйх санхүүжилт өгөхөөр болоод буй. Тиймээс Сангийн сайдын хэлсэнчлэн манай улсад хэрэгжүүлэх Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийг “Уналтаас өсөлт рүү шилжиж, эдийн засагт ногоон гэрэл аслаа” хэмээн дүгнэх хүн олон байна.

Эл хөтөлбөр бидэнд юу юунаас илүүтэй алдаагаа засах боломж олгож буй нь олзуурхууштай. Ингэхийн тулд монголчууд өөрсдөө, манай шийдвэр гаргагчид санаачилгатай, бодлоготой, өөриймсөг байх ёстой. Аль ч цаг үед бодлого боловсруулж, шийдвэр гаргаж буй хүмүүсийн алдааг ард түмэн нийтээрээ үүрдэг хойно өнгөрсөнд болсон буруу, зөрүү зүйлээс АН-ынх, МАН-ынх гэж бултаж, булзах нь утгагүй хэрэг. Уг хөтөлбөрийг хэрэгжүүлэх 36 сарын хугацаанд бид эдийн засгийн уналтыг зогсоохоор үл барам баялгийн үнэ дагасан, “хөөсөрсөн” өсөлтөд толгой эргэж, барьц алдахааргүй арга ухаанд суралцаж, суурь хөрсийг нь бүрдүүлэх учиртай. Ингэхдээ бид төсвийн сахилга батыг сайжруулж, алдагдлаа бууруулж, татварын орлогын найдвартай, олон эх үүсвэр бий болгох, хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах, нийгмийн халамжийн бодлогыг зорилтот бүлэгт чиглүүлэх, банк, санхүүгийн салбарын чадавхыг дээшлүүлэх зэргээр эдийн засгийн сууриа эрүүлжүүлж чадвал тэр нь Монгол Улсын тогтвортой хөгжлийн үндэс болох ёстой.
 



Манай улсын хувьд өмнө нь хоёр ч удаа “Стэндбай” хөтөлбөр хэрэгжүүлэн, илүү ойр ажиллаж ирсэн ОУВС, түүний хөтөлбөрүүдийн талаар сайн, муу хандлагын аль аль нь бий. Хамгийн хүнд шаардлага, шалгууртай гэгддэг Өргөтгөсөн санхүүжилтийн бус, арай уян хатан нөхцөлтэй “Стэндбай” хөтөлбөрт хамрагдах талаар Н.Алтанхуягийн болон Ч.Сайханбилэгийн Засгийн газрын аль аль нь ярьж, хэлэлцээ хийж байсан ч бодитой ажил хэрэг болж чадаагүй нь ч дээр дурдсанчлан шийдвэр гаргагчдын байр суурийн зөрүүтэй байдалтай холбоотой байв. Харин өнөөгийн нөхцөлд Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрөөс өөр сонголт үгүй гэдэгтэй эрх баригчид өөр хоорондоо ойлголцож чадсан. Улмаар хэлэлцээ хийж, ОУВС-гаас тавьсан шаардлага нөхцөлийг хангах талаар харилцан тохиролцож, эцсийн шийдвэрт хүрснээр бид эхний сан­хүүжилттэй золгоод буй нь энэ.


Юуны түрүүнд энэ бол 2011 онд 17 хувьд хүрч байсан эдийн засгийн өсөлт тасралтгүй унасаар нэг хувь болоод буй одоогийн үзүүлэлтийг тогтоон барьж, улмаар өсөлт бий болгох нөхцөлийг бидэнд олгож буй. Уг хөтөлбөрийн хүрээнд эдийн засаг жилд найм орчим хувиар өсдөг байх суурийг бүрдүүлэх зорилго тавьж буйгаа ОУВС-гийн суурин төлөөлөгч хэлсэн. Манай эдийн засгийн өсөлтийг боомилж буй өрийн дарамтыг багасгахад Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийн санхүүжилт чухал ач холбодолтой. Өрийг өрөөр хаахаас өөр замгүй болсон бидэнд уг хөтөлбөрийн санхүүжилт болох жилийн гурван хувийн хүүтэй, 15 жилийн хугацаатай хямд эх үүсвэр “шар тос” л гэсэн үг. Хамгийн ихдээ жилийн арав, багадаа 4-5 хувь буюу дунджаар долоон хувийн хүү төлж буй “Чингис” болон бусад бондын төлбөрийг хоёр дахин бага хүүтэй эх үүсвэрээр хаах нь хамгийн оновчтой алхам юм. Нөгөө талаас эл хөтөлбөрийг хэрэгжүүлэх сургаар манай эдийн засгийн үзүүлэлтүүд эерэг гарч эхэлснийг тэмдэглэе. Тухайлбал, эдийн засаг өмнөх оны мөн үеэс 4.2 хувиар өсөж, 2012 оноос тасалдсан төсвийн орлого анх удаа давж биелэн, гадаад худалдааны үзүүлэлт ашигтай гарсан зэргийг дурдаж болно.


Б.Оргил
Shuud.mn
Сонин хачин
1245789456:
Харсан МАН-ын 3 хүн л доор ээлжлээд МАН-ыг магтсан юм бичсэн байх шив дээ. Ингэж сууж бичээд МАН-аас хэдэн төгрөгийн цалин авдаг юм бол. МАН-ыг магтах сэтгэгдэл бичих 30-аад хүн МАНы-н МиЕэ овогт хөлсөлж авсан гэсэн тэдгээр нь л юм байх даа. АРД түмэнд МАН ТАТВАР нэмсэн, ТЭТГЭВРИЙн НАС нэмсэн, ӨР нэмсэн нь л бодитой шүү дээ. Бас хүүхдийн мөнгө хассан, оюутны мөнгө хассан малчны зээл хассан, ипотекийн зээс зогсоосон нь л үнэн шүү дээ.
2017-05-30
zochin:
Аль ч цаг үед бодлого боловсруулж, шийдвэр гаргаж буй хүмүүсийн алдааг ард түмэн нийтээрээ үүрдэг хойно өнгөрсөнд болсон буруу, зөрүү зүйлээс АН-ынх, МАН-ынх гэж бултаж, булзах нь утгагүй хэрэг.
2017-05-30
Hulan:
zarim ni ulsiin mungiig uuriin halaasand chihej bhad zarim ni uls eh opondoo hurungu opuulalt hj upuu bagasgaj bh. Hun tegeed ynz bur ymdaa
2017-05-30
Hulan:
zarim ni ulsiin mungiig uuriin halaasand chihej bhad zarim ni uls eh opondoo hurungu opuulalt hj upuu bagasgaj bh. Hun tegeed ynz bur ymdaa
2017-05-30
иргэн:
Эл хөтөлбөр бидэнд юу юунаас илүүтэй алдаагаа засах боломж олгож буй нь олзуурхууштай.
2017-05-30
AN-n l balag:
Ediin zasgiig hyamruulj haysan AN-nhan odoo shan gedsee eleed hevtej bgadaa, MAN tarisan balgiig n tseverleed eh ornoo bas uruus gargachih gd yavj bga ni haragdaj bnooo. Enkhbold guai huurhii min ajlaa hiigeed guigeed bhad ene Jenko shan gar LIVE hsen shigeee zugaalj bh jisheenii
2017-05-30
Irgen ganbold:
Ediin zasagaa togvorjuulchih ym bol manai uls urnuus amrhan garch boloh yum bn!!! Mongol ardiin nam humuusin itgel naidvariig aldahgui sain ajillaj bn
2017-05-30
Номио:
BIdend ediin zasgiin huvid ch ter, niigem soyliin huvid ch ter, erh zuin orchnii huvid ch ter togtvortoi baidal heregtei. Tegj bj gmeen gadnii hurungu opuulalt , sanhuujilt avch chadna. Ur bagassand bayartai bnaa
2017-05-30
EdiinZasag:
Эдийн засаг өмнөх оны мөн үеэс 4.2 хувиар өсөж, 2012 оноос тасалдсан төсвийн орлого анх удаа давж биелэн, гадаад худалдааны үзүүлэлт ашигтай гарсан.
2017-05-30
EdiinZasag:
Эдийн засаг өмнөх оны мөн үеэс 4.2 хувиар өсөж, 2012 оноос тасалдсан төсвийн орлого анх удаа давж биелэн, гадаад худалдааны үзүүлэлт ашигтай гарсан.
2017-05-30
Батаа:
Бидэнд өрөө өрөөр төлөхөөс өөр арга бхгүй. Илүү хүүтэй бондоор биш бага хүүтэй бондоор сольж байгаа нь яамаадааа
2017-05-30
Tovshuu:
Ene zasgiin gazar ch ajliig bas uiluulj bga yum bishuu ain. Yer ni ene maygaaraa yavbal manai uls ch ur shirneesee amarhan garch j boloh yum shig sanagdlaa, MAN itgel aldahgui bn shu
2017-05-30