Машин нь шатсан залуу шинэ “Приус”-тэй болжээ
2017-05-30

Сүхбаатар дүүргийн Баруун дөрвөн зам орчимд байрлах “Талст” дэлгүүрийн замын эсрэг талд /2017.05.10/ “Приус 20” маркийн автомашин шатсан.

 

 

Автомашин нь шатсан залууд “Приус эзэмшигчдийн нэгдсэн групп”  фэйсбүүкийн цахим хуудасны гишүүд туслахаар хандивын аяныг эхлүүлсэн. Олон нийтийн хандив болон даатгалын нөхөн төлбөрөөр машин нь шатсан О.Номин-Эрдэнэ гэх залуу “Приус 20” маркийн автомашинтай болжээ.

 

Тэрбээр “Хазайсан нэгнийгээ татах зоригтой, сэтгэлтэй та бүхэнд баярлалала. Намайг сэтгэл зүрхээрээ дэмжсэн бүх хүмүүст маш их баярлалаа. “Миг” даатгалын хамт олонд баярлалаа. Шуурхай үйлчилгээ үзүүлж үйлчлүүлэгчдийнхээ эрх ашгийг хүндэтгэн ажилдаг танай хамт олонд баярлалаа. Та бүхний санасан бүхэн сэтгэлчлэн бүтэж байхын өлзийтэй сайхан ерөөлийг чин сэтгэлээсээ хүсэн ерөөж мэхийн ёслоё” хэмээсэн байна.

 

О.Номин-Эрдэнэ шинэ машинаа  “Миг” даатгалаас олгосон нөхөн олговроор 80 хувийг,  олон нийтийн хандив тусламжаар 20 хувийг нь бүрдүүлэн худалдан авчээ.

 

Галын дүгнэлтээр автомашинд дохио өгөх зориулалттай  ( зурж асаадаг ) төхөөрөмжөөс гал гарсан болохыг тогтоосон аж.

 

 

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин
иргэн:
Сайн үйлс дэлгэрэх болтугай.Энэ залуу хүүхдийн төлөө их зүйл хийгээрэй
2017-06-01
goo:
Saihan setgelt ard tvmen shvvv
2017-05-30
Монгол:
Баяр хүргэе Сайхан сэтгэлтэй хүмүүст баяр хүргэе
2017-05-30
Зочин:
boloo sh dee
2017-05-30
Зочин:
За тэгвэл тэр зурж асаадаг хогийг хаяхаас, Номинэрдэнэд баяр хүргэе,
2017-05-30
зочин:
сайхан бна олны хүч оломгүй далай гэсэн ардын ардын маань үг ... сайхан бна. олны хүч оломгүй далай гэсэн ардын маань үг ......
2017-05-30
033. 05. 075.:
Сайхан мэдээ байна. Цахим мэдээллийн ач сайхан сэтгэлтэй түмний буян Номин-Эрдэнэ хүүгийн аз заяа их юм даа, сайхан сэтгэлийн үзүүрт шар тос гэдэг дээ. Түмний минь буян заяа нь дэлгэрч байх болтугай.
2017-05-30
zochin:
ashgui dee neg maani ch gesen
2017-05-30
ок калуучуудд:
болоошдээ дүү манай залуучууд их сайхан болж байна хуучны сайхан тусархуу заншлаа сэргээгээд ... засаг төр л даан ч хэрэг алга даа луйварчдаар дүүрхиймааа...
2017-05-30
Зочин:
Баяр хүргэж байна.
2017-05-30
Зочин:
болоо доо, нэгч гэсэн айл өрх аз жаргалтай байвал монголчууд жаргалтай
2017-05-30