Фань Бинбин: Шинэ зүйлс үргэлж давтагдашгүй байдаг
2017-05-30

Хятадын нэрт жүжигчин Фань Бинбин энэ амралтын өдөр ярилцлага өгчээ. Энэхүү ярилцлагыг хүргэж байна.

 

Тэрбээр эх орноо төлөөлөн Францын Канн хотноо зохион байгуулагдаж буй “Канн”-ын кино наадмын шүүгчдийн бүрэлдэхүүнд багтаж буй юм.

 

 

-Та 1998 онд дэлгэцнээ гарсан “My Fair Princess” кинонд тоглосон. Энэ бүтээл таны кино урлагийн анхны гараа байсан хэмээн нэгэн хэвлэлд өгсөн ярилцлагыг тань уншиж байлаа?

 

-Тийм ээ. Энэхүү уран бүтээл миний анхны кино байсан юм. Би энэхүү уран бүтээлийн нэгээхэн хэсэг болохоосоо өмнө загварын чиглэлээр ажилладаг байсан. Харин “My Fair Princess” кинонд тоглосны дараа би өөрийгөө нээсэн гэхэд болно. Би “жүжигчний замналаар явбал илүү амжилт олох юм байна” хэмээн бодсон. Сонголтоо буруу хийгээгүй гэдгийг өнгөрсөн хугацаанд хийсэн бүтээлүүд минь гэрчлэх байх.

 

-Энэхүү уран бүтээл таныг Хятадад алдаршуулсан бол 2014 онд нээлтээ хийсэн “X-Men: Days of Future Past” кино таныг олон улсад танилуулсан гэхэд болно. Энэ бол маш алдартай цуврал.

 

-Санал нэгдэж байна. “X-Men: Days of Future Past” кинонд тоглох санал авахад их баярласан. Их хүлээсэн кино санал учир хичээхээс өөр сонголтгүй байсан.

 

 

-Та “Канн”-ын наадмын шүүгчдийн бүрэлдэхүүн багтсан. Сэтгэгдлээсээ хуваалцаач?

 

-Шилдэгийн төлөө өрсөлдөж буй бүтээлүүд хэтэрхий хүчтэй байна. Эдгээр бүтээлээс шилдэгийг тодруулах амаргүй байна. Би зөвхөн шударгаар хандах учиртай болохоор надад их дарамт мэдрэгдэж байгаа.

 

-Та олон уран бүтээлд тоглосон жүжигчин. Мөн олон улсад алдаршсан цөөхөн хэдэн Ази уран бүтээлчдийн нэг билээ. Таны туршлага шүүгчдийн шийдвэрт хэрхэн нөлөөлж байна?

 

-Би Азийн уран бүтээлчдийн илгээсэн бүтээлүүдийг үзэж, өөрийн үнэлгээгээ өгч байгаа. Мөн Европ болон Ойрхи Дорнодын уран бүтээлчийн бүтээлийг үзэж, сонирхсон. Ази хүн эдгээр орнуудын уран бүтээлчдийн илгээсэн бүтээлийг үзэж, өөрийн үнэлгээгээ өгөх нь хамгийн зөв хэмээн үзэж байгаа. Учир нь миний нүд бас сэтгэлгээ өөр өнцөг байх болов уу.

 

-Кино салбарт таны нөлөө их байдаг мэт. Та бол шинэ залуу үеийн хүчтэй нэг төлөөлөл гэхэд болно. Хятадын кино урлагийг аль замаар явуулбал илүү хүчтэй өрсөлдөхүйц болно хэмээн бодож байна?

 

-Хятадын кино зах зээл сүүлийн жилүүдэд хүчтэй өсөн дэвжиж байгаа. Өдөрт маш олон уран бүтээл дэлгэцнээ гарч, үзэгчдийн өсөн нэмэгдэж буй шаардлагыг хангахаар хичээнгүйлэн ажиллаж буй. Миний бодлоор залуу уран бүтээлчдийг дэмжих нь хамгийн зөв. Шинэ зүйлс үргэлж шинэ бас давтагдашгүй байдаг.

 

 

-Хятадын кино урлаг хэрхэн Америк буюу холливууд, Европын зах зээлд илүү амжилттай байх вэ. Таны бодол?

 

-Хятадын кино урлагийг сонирхон үздэг хүмүүсийн тоо өсөн нэмэгдсээр байгаа. Хятад бол дэлхийн хамгийн том зах зээлтэй хоёрдогч гүрэн. Хятадын кино зах зээл чанаргүй олон бүтээл бус чанартай цөөн бүтээлийг гаргахаар хичээнгүйлэн ажилладаг. Гэхдээ зах зээл том байх тусам чанартай бас чанаргүй зүйлс хосолдог.

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин