Консулын газрынхан иргэдэд зөвлөгөө өгч байна
2017-05-30

Гэрэл зургийг mpa.mn

 

Консулын газрынхан иргэдэд зөвлөгөө өгч байна ГХЯ-ны “Нээлттэй хаалганы өдөрлөг” өнөөдөр /2017.05.30/ Сүхбаатарын талбайд болж байна.

 

Өдөрлөгийн үеэр Гадаад харилцааны төв архиваас Монгол Улсын гадаад харилцаатай холбоотой архивын материал, баримт бичгийг дэлгэн үзүүлж, номын үзэсгэлэн худалдаа, гадаад харилцааны түүхийг харуулсан фото зургийн үзэсгэлэнг дэлгэжээ.

 

Мөн яамны газар нэгжүүд үйл ажиллагаагаа танилцуулахаас гадна Консулын газрынхан иргэдэд үзүүлдэг үйлчилгээгээ танилцуулж, гадаадад зорчихтой холбоотой зөвлөгөө мэдээлэл өгч байна.

 

Монгол Улсад суугаа Дипломат болон олон улсын байгууллагын суурин төлөөлөгчийн газрууд өөрийн улсын соёл уламжлал, үндэсний хоол, бүтээгдэхүүнээ сурталчилж, үйл ажиллагаагаа танилцуулж байгаа юм.

 

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин
Cagaan:
Saihan arga hemjee bolj manaihan gadaa dad bas iim ajil zohioj baival juulchdiig tatahad tustai yumdaa
2017-05-31
иргэн:
Жилд 1 өдөр л нээлттэй, бусад 364 өдөр нь хаалттай ГХЯ-ыг яах вэ? наад зах нь Эрээний консулаас эхлээд нүүрээ цааш нь нуруугаа нааш нь харуулагчид, дандаа хүний гар хардаг хүмүүс байдаг юм билээ, харилцагч түншдээ виз авахаар очоод нүүр хийх газаргүй болж байсан юм.
2017-05-31
zochin:
bitgii buhimd.odoo l mongolchuud amidral gej yu bolohiig odoo l oilgoj noil tsegees ehelj bna.
2017-05-31
1254789645:
МАН өдөр болгон л ямар ч үр дүнгүй СОНгуулийн шоу хийгээд л талбай дээр бархираад л баахан төсвийн мөнгө үрээд л өнжих ямаа. Аминдаа ажил хийж байгаа дүр эсгэж ТАТВАР нэмсэн, ӨР нэмсэн, ТЭТГЭВРИЙН НАС нэмсэнээ цагаатгах гэж үзэж байгаа юм байх даа
2017-05-30