Ирэх оны үндсэн чиглэлийн төслийг хэлэлцлээ
2017-05-30

Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдлаа. Хуралдаанаар “Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэв. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт тавьж, хариулт авав.

 

Үндсэн чиглэл дотор 100-аас доошгүй булаг шандын эхийг хашиж хамгаална гэсэн байна. Булаг шандын бүртгэл ямар байгаа вэ гэсэн гишүүн Мөнхцэцэгийн  асуултад “Одоогийн байдлаар 11420 булаг, шанд байна. Мөн 744 булаг, шанд ширгэсэн. Монгол Улсын агаарын температур 2,2 градусаар дулаарсан байна. Нөхөн сэргээлтийг аж ахуй нэгжүүд жил бүрийн төлөвлөгөөнд тусгаж хийдэг. Хуульд зааснаар нөхөн сэргээлтийг аж ахуй нэгж өөрөө гаргаж хийдэг. Ингэхдээ гарах зардлын 50 хувийг барьцаа болгож байршуулдаг. Зарим үед нөхөн сэргээлтийг дутуу хийдэг. Тиймээс нөхөн сэргээлтийн асуудлыг илүү боловсронгуй болгож, барьцааны хөрөнгөөр нь нөхөн сэргээлт хийх эрх зүйн орчин шаардлагатай” хэмээн ажлын хэсэг хариулав.

 

УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат “Үндсэн чиглэлийн хөтөлбөрт Хөдөө аж ахужйн яам дэндүү жул юм оруулж ирлээ. 2018 онд 94 тэрбум төгрөгөөр хөдөө аж ахуйн салбарыг хөгжүүлнэ гэж байхгүй. Ийм хэмжээний мөнгөн дүнгээр бол энэ Засгийн газар тус салбарт юу ч хийхгүй юм байна.  ЖДҮ-ийн санд 20 тэрбум төгрөг тавьсан байна. Энэ мөнгийг 400 аж ахуй нэгжид өгнө гэсэн байх юм. Ийм мөнгөөр аж ахуй нэгж юу хийх вэ хэмээн шүүмжилж байлаа. ХХААХҮ-ийн сайд П.Сэргэлэн ирэх жил тус салбарт хийхээр төлөвлөсөн төсөл хөтөлбөр, зээлийн зарцуулалтын талаар хариулсан юм.

 

Гишүүд асуулт асууж, санал хэлсний  дараагаар зарчмын зөрүүтэй саналаар санал хураалт явуулав. 

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
МАН-ыхан ЗҮТГЭНЭ. Өөрсдөө БАЯЖИНА. ЗОРИЛГО нь ТЭР. Одоогийн байдлаар ОУВС-ийн шахалтанд орсон тэнэглэл,Рио Тинтогийн амыг дагасан бялдуучлал,Морин Уяачдын төрд шургалсан алагчлал,МИЕЭ Энхболдын тойрон хүрээлэгчдийн долигнол, Ард түмнээ хуулиар дарамталсан дарангуйлал,Ахмад настан.бяцхан үрсээ алаг үзсэн төрийн бодлого,Албан тушаалтнуудаа ээлжлэн шагнахаас өөр ажилгүй хотын бодлого, 60 тэр бумыг босгох даалгаварт шахагдсан жалга довын томилгоонууд , Газрын наймаагаар гаршсан хотын удирдлага,Элдэв татвар нэмж өөрсдөө тансагласан эрх баригчид,Эрдэнэтийг тойрсон элдэв маргаан, Энэ бүхэнд дургүйцэж цөхөрсөн ард түмэн л байх шив дээ.
2017-05-30