Террористуудад эзлэгдсэн хотод агаараас цохилт өгч эхэллээ
2017-05-31

Филиппинийн хойд хэсгийн Марава хотыг террористууд эзлэн авсан билээ.  Уг хотноо 200 мянган хүн байгаа бөгөөд өнөөг хүртэл тэд террористуудын хяналтад байгаа юм.

 

 

Армийнхан террористуудын хяналтад байгаа бүс нутгуудыг хяналтадаа авахаар цэргийн  ажиллагаа явуулж байна. Харилцан тулааны үеэр 103 хүн амиа алдсан юм.

 

Марава хотыг хяналтадаа аваад буй террористуудыг Иракийн хэт даврагч “Халифатын вант улс” бүлэглэлтэй холбоотой хэмээн Батлан хамгаалах яам мэдээлэв. Мөн армийнхан хотын ойролцоох жалганаас толгой тус газар руугаа буудуулсан 19 хүнийг цогцсыг олжээ.

 

Урьдчилсан байдлаар тэднийг зугтах эсвэл эсэргүүцэл үзүүлсэн хэмээн буудан хороосон байж магадгүй гэв. Тэгвэл армийнхан Марава хот дахь террористуудын байршилд агаараас цохилт өгч эхэлсэн байна.

 

Аюулгүй байдлын үүднээс иргэдийг гэрээсээ гарахгүй байхыг анхааруулсан аж. Одоогоор Марава хотноо хэд орчим террорист байгаа нь тодорхойгүй байгаа юм.

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин