Сайдыг огцруулах асуудлыг хэлэлцэж эхэллээ
2017-05-31

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар хэлэлцэх асуудлын жагсаалтыг УИХ-ын дарга М.Энхболд танлцуулж байна. Хуралдааны эхэнд Засгийн газрын гишүүнийг огцруулах асуудлыг хэлэлцэхээр төлөвлөжээ.

 

Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат БСШУС-ын сайд Ж.Батсуурийг огцруулах асуулдыг өчигдөр орой УИХ-ын даргад өргөн барьсан юм. Ж.Батсуурь сайдыг ажилдаа хариуцлагагүй хандсан гэж үзсэн байна. 

Ийнхүү чуулганы хуралдаанаар Засгийн газрын гишүүнийг огцруулах асуудлыг хэлэлцэж эхэллээ. 

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Энхболд сонгуульд зориулж мөнгө олж өг гэснийг нь биелүүлээгүй байх л даа. Анх сайдаар томилохдоо зөөлөн чихтэй, дуулгавартай, хэлсэн бүхнийг биелүүлнэ гэж бодож байсан байх л даа. Тэгээгүй бол сурган хүмүүжүүлэх ухаан, соёл судлал, шинжлэх ухаанаас аль алинаас хол хүнийг яалаа гэж томилох вэ. Даалгаварыг нь биелүүлээгүй болохоор халах гэж хэдэн сарын өмнөөс ярьж байсан чинь ерөнхий боловсролын сургуулийн шалгалтын сэдэв задарч шалтаг олдов бололтой. шалгалтын сэдэв задарсан нь Боловсролын үнэлгээний газартай л холбоотой, тэнд ажилладаг хүмүүсийн л хийсэн хэрэг байх, арай ч сайд гуай тэгээгүй байлгүй.
2017-06-01