Сайдыгаа дэгээдэж унагаасан хүмүүстэй хариуцлага тооц
2017-05-31

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Засгийн газрын гишүүнийг огцруулах асуудлыг хэлэлцэж байна. Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат БСШУС-ын сайд Ж.Батсуурийг огцруулах асуудлыг УИХ-ын даргад өргөн бариад байгаа юм . ЗГХЭГ-ын дарга Ж.Мөнхбат:

 

-2016 оны УИХ-ын  сонгуулийн үр дүнгээр байгуулагсан Засгийн газар нь 10 гаруй сарын хугацаанд улс орны  салбарын бүх түвшинд хариуцлагатай ажиллахаар хичээн ажиллаж байгаа билээ.  Гэвч Ж.Батсуурь нь эрхэлсэн салбарыг нэгдсэн удирдлагаар хангаж чадахгүй, асуудлыг шийдвэрлэхгүй явсаар ирлээ. Яамны удирдлагууд дотроо хагаралдсаныг зохицуулж чадаагүй байна. Тиймээс огцруулах асуудлыг өргөн барьж байна гэлээ.

 

УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ:

 

-Яамны бүтэц, дотор нь ажиллаж байгаа удирдлагууд уялдаа холбоотой ажиллаарай. Төрийн нарийн бичгийн дарга, газрын дарга нар хоорондоо ямар ч уялдаа холбоогүй байгаа. Яамны дотоод үйл ажиллагаа таалагдахгүй байгаа шүү. Тиймээс сайд дээр хариуцлага ирэлгүй яадаг юм. Цаашдаа уялдаа холбоотой ажиллаарай.

 

УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан:

 

-Итгэл өгч чаддаг, хариуцлага тооцож чаддаг байх хэрэгтэй. Өмнөх Засаглалын алдааг давтаж болохгүй. Хариуцлага тооцож байгаа асуудлыг дэмжиж байна. Одоо ч гэсэн ажлаа хийж байгаа хүмүүст дохио өгч байгаа зүйл. Зөвхөн салбарын биш дунд шатны албан тушаалтнуудын хариуцлагын асуудал. Санаатайгээр хүн хорлодог хүмүүс байдаг. Нэг баг болж ажиллаж чаддаггүй. Монгол төрд боловсон хүчний бодлого үнэхээр дутагдаж байна. Хүнээ зөв томилж чадахгүй, ашиг сонирхлын зөрчил явж байна. Огт ажлаа мэдэхгүй байж, хариуцлагатай ажил дээр томилогдож байна. Энэ бол зөвхөн боловсролын салбарт байгаа зүйл биш. Монгол төр бүхэлдээ хариуцлагагүй болж байна. Нэгэнтээ энэ асуудлыг шийдэж байгаа бол нэг сайдын биш төрийн бодлогыг цэгцлэх хэрэгтэй.

 

УИХ-ын гишүүн С.Чинзориг:

 

-Энэ удаагийн хариуцлага тооцож байгаа асуудал хүнээ олсон уу гэдэгт эргэлзэж байна. Засгийн газрын ганц эрх ашгийн зөрчилгүй хүн. Байгаа олсон уу. Хэдхэн хоногийн өмнө БСШУС-ын дэд сайдыг АНУ-д Элчин сайдаар дэвшүүлээд явуулсан, гэтэл сайдыг нь огцруулахаар оруулж ирж байна. Хүний өмнөөс хэрэгт мордож байгаа юм биш биз дээ. Сайд ёсзүйн ямар ноцтой алдаа гаргасан юм бэ. 29 дүгээр сургууль дээр алдаа гарсан гэж байна. Нийслэлийн боловсролын удирдлагуудтай хариуцлага тооцохгүй яагаад сайдтай нь тооцож байна. Хуулиараа яамны өдөр тутмын нэгдсэн удирдлагаар хангах хүн нь Төрийн нарийн бичгийн дарга шүү дээ. Салбарын хэмжээнд нь сайдтайгаа гар нийлж ажиллаж чадаагүй Төрийн нарийн бичгийн дарга, газрын дарга нарт ч хариуцлага тооцно биз дээ.

 

ЗГХЭГ-ын дарга Ж.Мөнхбат:

 

-Засгийн газрын тухай хуулинд Засгийн газрын гишүүний эрхэлсэн асуудлыг тодорхой заасан байдаг. Анх удаагаа улсын шалгалтыг дахин өгч байгаа нь олон нийтэд Засгийн газарт итгэх итгэлийг бууруулж байгаа. Төрийн өндөр албан тушаалтан болж байгаад төрийн тусгай албан тушаалтан болж байгаа, дэд сайдын хувьд. Ганцхан сайдад хариуцлага тооцоод зогсохгүй, шат шатанд нь хариуцлагын асуудал яригдана.

 

УИХ-ын гишүүн Ч.Улаан:

 

-Сайдынхаа удирдлагад нэгдэж чадаагүй яамыг яах вэ? Ж.Батсуурь сайд туршлагагүй, мэдлэггүйдээ огцорч байна гэж бодохгүй байна. Энэ сайдыг яамны ялзарсан аппарат унагааж байна. Харин ч сайд хариуцлагагүй ажилласан хүмүүстээ хариуцлага тооцох ёстой байсан. Манайх сайдаа огцруулаад аппаратыг нь үлдээж байна. Тийм учраас эхлээд яамны аппараттай хариуцлага тооцох ёстой. 

 

ЗГХЭГ-ын дарга Ж.Мөнхбат:

 

-Ерөнхий сайд алдаа гаргасан сайдтайгаа хариуцлага тооцож байгаа юм. Цаашлаад алдаа гаргасан хүмүүстай хариуцлага ярина. 

 

УИХ-ын гишүүн А.Сүхбат:

 

-Танай Засгийн газрын бусад сайд нар хариуцлагагүй ажиллаагүй юу. Ж.Батсуурь сайдыг би олон жилийн өмнөөс мэднэ. Сайдыгаа дэгээдэж унагааж байгаа бусад хүмүүстэй ч хариуцлага тооц. 

 

Чуулганы хуралдаан үргэлжилж байна. 

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Аппаратаар нь солих хэрэгтэй Газар хэлтсийн дарга нарыг цемийг нь?????????
2017-06-02
Зочин:
МАН чинь албан тушаал худалдаж мөнгөждөг хүмүүс биз дээ. М. Энхболд хувийн ямар ч үйлдвэр, хоршоо ер юу ч байхгүй гээ биз дээ. Газрын наймаагаар, газар өгч хахууль авч л байснаас өөрч чадах юмгүй нэгэн бус уу? Сайд болгосон хүмүүсээ сонгуульд мөнгө ол, албан тушаал худалд гэсэн байлгүй дээ.
2017-06-01
Зочин:
Уул нь буруутай, алдаа гаргасан хүн зэм шийтгэл хүлээдэг баймаар юм. Сонгуульд мөнгө өгч тэр хүний албан тушаалыг худалдаж авах хүн гарч ирсэн байх л даа.
2017-06-01
Зочин:
Буг болтлоо яаманд суусан улсуудыг хөөж явуул. Өрөвдөх хэрэггүй. Наадуул чинь тансан хаус, зуслангийн байшинд амьдардаг, тал шиг газрыг чулуун хэрмээр хашсан мөнгө нь багтаж ядсан, арьсаа язартал баяжсан луйварчид байдаг. Сүүлийн 20 жил боловсрол унасан ялыг боловсролын яаманд 10-20 жил ажилласан хувалзнууд хүлээхгүй 10 сар хүрэхгүй ажилласан сайдад тохох хангалтгүй.
2017-06-01
12:
uursudduu hariutslaga tootsoochee
2017-05-31
Зочин:
Ялөнгуяа тэр төрийн нарийн хамгийн түрүүнд огцрох ёстой доо
2017-05-31
Зочин:
ZA ENE CHI NEG IKH SHUDRAGA , KHARYUTSLAGA GEKHEESEE KHEN NEGNIIG AJILTAY BOLGOKH GESEN L ASUUDAL BAYNA DAA ,
2017-05-31
Цэндсмүран:
АРАЙ ГАНДИ ГЭДЭГ АВГАЙГ АЖИЛТАЙ БОЛГОХЫН ТУЛД БАТСУУРЬ САЙДЫГ ОГЦРУУЛЖ БАЙГАА ЮМ БИШ БАЙГААДАА ГАДААДАД ХҮРТЭЛ ЭЛЧИНГЭЭР ЯВЖ ЗӨНДӨӨ Л БАЯЖАА БИЗ ДЭЭ ЕР НЬ ЮУ ХИЙЖ ГИИГҮҮЛСЭН ХҮН БЭ ОДОО ТЭТГЭВЭРТЭЭ ГАРАХ БОЛСОН ДОО
2017-05-31
Цэндсмүран:
АРАЙ ГАНДИ ГЭДЭГ АВГАЙГ АЖИЛТАЙ БОЛГОХЫН ТУЛД БАТСУУРЬ САЙДЫГ ОГЦРУУЛЖ БАЙГАА ЮМ БИШ БАЙГААДАА ГАДААДАД ХҮРТЭЛ ЭЛЧИНГЭЭР ЯВЖ ЗӨНДӨӨ Л БАЯЖАА БИЗ ДЭЭ ЕР НЬ ЮУ ХИЙЖ ГИИГҮҮЛСЭН ХҮН БЭ ОДОО ТЭТГЭВЭРТЭЭ ГАРАХ БОЛСОН ДОО
2017-05-31
доржоо:
боловролын яамыг бүгдийг шинэчлэж байж ажил сайжирна
2017-05-31
доржоо:
боловролын яамыг бүгдийг шинэчлэж байж ажил сайжирна
2017-05-31
зочин:
сайдтай гар нийлж ажиллаж чадаагүй төрийн нарийн бичиг бас огцрох ёстой шүү
2017-05-31
зочин:
сайдтай гар нийлж ажиллаж чадаагүй төрийн нарийн бичиг бас огцрох ёстой шүү
2017-05-31
Зочин:
medsen bol ax sain duraaraa ogtsordog bj
2017-05-31
Ангар:
Шалгалтын тестийг задалсан хүнд, удирдлагаар хангах ёстой хүнд нь хариуцлага тооцоогүй байж, Сайдыг шууд огцруулж байгаа нь шударга царай гаргах гэсэн, тэгснээ ёс зүйгүй алхам хийчихлээ.
2017-05-31
Зочин:
яамны мэргэжилтэнгүүд гэж мөнгөний төлөө өлөв долив гэсэн хүмүүс улсын хууль бодлогыг хэрэгжүүлье гэх сэтгэл алга, иймдээ ч дорвитой шийдвэр гаргаж чаддагүй, гаргадаг ч үгүй, өнгө мөнгийг гол зорилго болгож 2намыг ээлжлэн дагасан хүмүүс дээ үндсээр нь соливол таарна. Монголын өв соёлын асуудал, музей гэж хөгжил нь доройтсон газар байна.
2017-05-31
зочин:
Энэ яамны газар, хэлтсийн бүх дарга нарт хариуцлага тооцон ажлаас нь чөлөөлөх хэрэгтэй. Ялангуяа яаманд олон жил ажилласан, шинэ санаа ч гаргахгүй, өмнөх ажлаа ч хийдэггүй нөхдүүдийг тухайлбал Эрдэнэчимэг, Мягмар гээд л өөр олон хүн бий. Халахгүй бол хэзээ ч энэ яамны ажил сайжрахгүй монголын ирээдүй хохирсоор л бх болно. Царчихаад бна шүү дэ эдгээр царцанги нөхдүүдээс болоод.
2017-05-31
Зочин:
Шинэ сайдаа хурдан томилох хэрэгтэй. УИХ-ын гишүүдийн хэлээд байгаа саналын дагуу ямар арга хэмжээ авах асуудлыг дараагийн сайд л хийнэ шүү дээ. Сайдыг огцруулах санал бусад төрийн байгууллагад сайн жишиг болно.
2017-05-31
Zochin:
Yag unen shuu. Ochson humuus bolgoniig onholduulj baidag gazar.
2017-05-31
Батсуурийг доод малнууд унагаж бн:
Said bolon yamnii apparatiig buhleer ni oorchilohgui bol estoi ялзарсан өмхийрсөн яамдаа
2017-05-31