Хар салхи зургаан хүний аминд хүрчээ
2017-05-31

Бангладешийн өмнөд хэсгийг “Мора” хэмээх хар салхи дайран өнгөрсөн талаар “CNN” агентлаг мэдээллээ.

 

 

Гэнэтийн байгалийн гамшгийн уршгаар зургаан хүн амиа алдсан талаар тус улсын Гамшгаас хамгаалах байгууллагаас уламжлав.

 

“Мора” хар салхи Кокс Базар, Рангамати мужид их хэмжээний хохирол учруулсан байна. Эрх баригчид бүс нутгийн хар салхи дайран өнгөрөхөөс урьтаж сая иргэнийг яаралтай нүүлгэн шилжүүлсэн билээ.

 

Тус улсыг өнгөрсөн онд хар салхи дайран өнгөрсний улмаас 24 хүн амиа алдсан юм.


 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин