Барселона багийн шинэ удирдагч Эрнесто Вальверде гэж хэн бэ
2017-05-31

 

Дэлхийн шилдэг багуудын нэг, Испанийн Барселона клуб өчигдөр шинэ дасгалжуулагчаа танилцуулсан. Испанийн эзэн хааны цомын шигшээ тоглолтыг дуусгаад өмнөх дасгалжуулагч Луйс Энрикегийн гэрээ дууссан бол түүний орыг залгаж  байгаа Эрнесто Вальверде ирсэн юм.

 

Өмнө нь Европын хөлбөмбөгт амжилт үзүүлж байсан тэрбээр Испани, Грекийн лигт илүү сайн танигдсан мэргэжилтэн юм. Энэ жил 53 настай тэрбээр Испани Португалийн хилийн ойролцоо орших Эстремадура хотоос гаралтай. Тэрбээр 14 жил үргэлжилсэн мэргэжлийн тамирчны замналдаа Испанийн 6 багийг дамжсан  бөгөөд оргил үеээ Атлетик Билбао багт үдсэн байдаг. Харин үүнийх өмнө Барселона багийн бүрэлдхүүнд 2 жил зүтгэж 22 тоглолт, 8 гоол гэсэн үзүүлэлт тэмдэглэгдэн үлджээ.

 

 

Харин Вальверде 2001 оноос эхлэн дасгалжуулагчийн замналаа эхлүүлсэн юм. Анх Атлетик Билбао багт туслах дасгалжуулагчаар ажиллаж эхэлсэн тэрбээр 2003 оноос үндсэн дасгалжуулагчаар томилогдсон бөгөөд залгуулаад Эспаньол, Вильярреал, Валенсиа зэрэг Ла лигийн шилдэг багуудыг удирдаж байжээ. Энэ хугацаандаа гаргасан хамгийн том бөгөөд цорын ганц амжилт нь 2007 онд Эспаньол багийг удирдаж, ЕХБХ-ны цомын тэмцээний шигшээд шагралсан явдал юм.

 

Мөн энэ хоорондоо Грекийн Олимпиакос багт 2 ч удаа очиж, Грекийн Сүпер лигийн аваргаар 3 удаа, Грекийн цомын тэмцээнд 2 удаа түрүүлсэн байдаг.

 

Хамгийн сүүлд тэрбээр 2015 онд Атлетио Билбао багийг удирдаж Испанийн Сүпер цомын аварга болгож байсан юм.

 

Мэргэжлийн дасгалжуулагч болсноосоо хойш Вальверде 7 өөр багийг удирдаж байгаа бөгөөд 17 жилийн хугацаанд 638 тоглолтонд баг удирдаж, 323 хожил (50.6%) , 133 тэнцээ, 182 хожигдолтой гарч ирээд байгаа юм. 

 

 

Г.Баяраа

Shuud.mn
Сонин хачин