Д.Дагвадорж Манлай баатарын зээ охинд байр бэлэглэлээ
2017-05-31

 

Асашёорюү Д.Дагвадорж эх үрсийн баярыг тохиолдуулан Манлай баатарын зээ охинд хоёр өрөө байр бэлэглэхээр болсон тухай өмнө нь мэдээлсэн. Тэгвэл хоёр өрөө байрны түлхүүрийг Д.Лхамжавд өнөөдөр /2017.05.31/ гардуулан өгчээ.

 

Манлай баатар Ж.Дамдинсүрэнгийн хүү Долсон вангийн охин Должингийн охин Лхамжав нь Дархан хотод нийтийн байранд аж төрж байсан бөгөөд өнөөдөр ийнхүү өөрийн гэсэн байртай боллоо.

 

Их аварга Д.Дагвадорж "Эмээгээ шинэ байранд нь оруулж өглөө.Ээж минь сайхан дээл хийж,  сайхан ч таарлаа.  Эмээ маань урт наслаг ээ” хэмээн өөрийн цахим хуудсандаа бичжээ.

 

Манлай баатар Ж.Дамдинсүрэн нь 100 жилийн өмнө манжийн дарлалыг эсэргүүцэн босч, Монголыг нэгтгэх их үйлсэд амь бие хайрлалгүй зүтгэж явсан эх оронч билээ.

 

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Аваргадаа маш их баярлалаа
2017-06-01
Naran:
Avarga tor zasgiin hiij vhadaagui zuiliig hiijee . buyan ni delgerch yavag
2017-05-31
Зочин:
Asa avarga mundag shuu
2017-05-31
бөйы:
Баярлалаа Аваргаа?
2017-05-31
Зочин:
Монгол төр лүү гээ юм л бол битгий дайрч бай. Дагваа аварга шиг баатарууд байхад Монгол мөхөхгүй. Аргагүй л Манлай баатар гэдэг хүн чинь онцгой л баатар шүү дээ. Аугаа их аваргадаа том баяр хүргэеээ. Аргагүй л төрцөн амьтан даа
2017-05-31
goy goy:
ystoi goy saihan medee bn
2017-05-31
Зочин:
Tur zasgiinh ni hiih eostoi ajilig l ard irged ni hiigeed yavah yumaa....archaaagui tur zasagtai uls....Avargadaa bayarlalaa
2017-05-31