Хүүхдээ хаана, хэрхэн баярлуулах вэ
2017-06-01

 

Олон улсын Эх үрсийн баярын өдөр өнөөдөр тохиож байна. Хүний амьдралд гэгээн дурсамж үлдээх энэ өдрийг хүүхдийн инээд, ижий аавдаа хөтлүүлсөн гоё, ганган багачуудын жаргалтай царай чимдэг билээ.  Хүүхэд багачуудын жил дамнан хүлээдэг энэхүү баярын өдрөөр хаана, ямар тоглолт үзэж болохыг сонирхуулж байна.

 

“Монгол хүүхэд”

 

Уламжлал ёсоор 11:00-16:00 цагийн хооронд “МОНГОЛ ХҮҮХЭД” баярын арга хэмжээг Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулна. Хүүхдийн баярын үйл ажиллагааны үеэр “Маамуу” сүүг 10000 хүүхдэд бэлэглэх зэрэг олон арга хэмжээг зохион байгуулах аж.

 

“Гайхамшигт долоо хоног”

 

Үндэсний Соёл амралтын хүрээлэнд "Гайхамшигт долоо хоног” арга хэмжээг Их тайз, бага тайз болон цэгийн хөтөлбөрөөр дамжуулан зохион байгуулна. Уг үйл ажиллагааг насны ангиллаар цирк, хүүхэлдэйн жүжиг, хүүхдийн урлагийн тоглолт, спортын тэмцээн, уралдаан зэрэг төрлүүдээр тус тус зохион явуулна.

 

“Аз жаргалтай хотхон"

 

Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд тавдугаар сарын 26-наас 06 дугаар сарын 04-ний өдрүүдэд “Аз жаргалтай хотхонд” баярын арга хэмжээг зохион байгуулна.

 

“Хүүхдийн ертөнц”

 

Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулгад 10:00,14:00 цагуудаас “Хүүхдийн ертөнц” бүжгийн тоглолт болно.

 

“Цасан гоо ба долоон одой”

 

Улсын драмын эрдмийн театрт 12:00, 15:00, 18:00 цагуудаас “Цасан гоо ба 7 одой” жүжиг тоглогдоно. Мөн 14:00, 16:00 цагт “Царцаа Намжил” жүжгийг тоглоно. Тасалбарыг: УДЭТ-ын касс, www.ticket.mn сайтаар захиалах боломжтой. Дэлгэрэнгүй мэдээллийг 99026929, 96117878, 89403070, 99199794 утсаар лавлах боломжтой.

 

“Бяцхан хатагтайн хүүхэлдэйн театр”

 

Хүүхэлдэйн театрт “Бяцхан хатагтайн хүүхэлдэйн театр” жүжиг тавигдана.

 

Зорилтот бүлгийн хүүхдүүдэд урлагийн тоглолт үзүүлнэ

 

Монголын хүүхдийн ордонд 14:00 цагт Зорилтот бүлгийн хүүхдүүдэд зориулсан урлагийн тоглолт, бэлэг гардуулах үйл ажиллагаа болно.

 

Кино театруудад  “Маргад эрдэнийн орноор аялсан нь” кино гарна

 

“Гэгээнтэн” кино театрт “Маргад эрдэнийн орноор аялсан нь” / Монгол дуу оруулагатай Хүүхэлдэй кино/, “Карибын тэнгисийн дээрэмчид”, “Спарк”, “Галактикийн хамгаалагчид -2”, “Харийнхан” зэрэг хүүхэлдэйн кино гарна. Харин “Тэнгис” болон “Өргөө”  кино театр “Маргад эрдэнийн орноор аялсан нь” хүүхэлдэйн кино гарна.

 

НИЙСЛЭЛИЙН ЕСӨН ДҮҮРГИЙН ХӨТӨЛБӨР

 

Баянзүрх дүүрэг

 

  • 05 дугаар сарын 31-ний өдөр 11:00 цагаас Дүүргийн Соёлын ордонд “Хүүхдийн баяр”-ын нэгдсэн үйл ажиллагааг зохион байгуулна. Хороодод Хүүхдийн баярын арга хэмжээг зохион байгуулна.

 

Сүхбаатар дүүрэг

 

  • 05 дугаар сарын 29-нөөс 06 дугаар сарын 01-ний өдөр хүртэл хороодоор хүүхдийн баярын арга хэмжээг зохион байгуулна.

 

Баянгол дүүрэг

 

  • 05 дугаар сарын 31-нд 12:00 цагаас УБ Паласийн гадна талбайд Хүүхдийн баярын арга хэмжээ болно.

 

  • 05 дугаар сарын 31-нд 12:30 цагаас Төмөр замын дээд сургуулиас УБ Палас хүртэл парад алхана.

 

Багануур дүүрэг

 

  • 06 дугаар сарын 01-нд 10:00 цагаас төв талбайд Хүүхдийн баярын арга хэмжээ болно.

 

Хан-Уул дүүрэг

 

  • 06 дугаар сарын 01-нд 10:30 цагаас Төв цэнгэлдэх хүрээлэнгийн урд талын талбайд Хүүхдийн баярын арга хэмжээг зохион байгуулна.

 

Чингэлтэй дүүрэг

 

  • 06 дугаар сарын 01-нд 10:00 цагаас Тусгаар тогтнолын талбайд Хүүхдийн баярын арга хэмжээг зохион байгуулна.

 

Сонгинохайрхан дүүрэг

 

  • 05 дугаар сарын 30-нд 14:00 цагт Аса циркэд Шилдэг өнгө продакшнтай хамтран Хүүхдийн баярын арга хэмжээг зохион байгуулна.

 

 

“Буратино Алисаг аварсан нь” хүүхдийн хөгжимт жүжиг

 

Парадайз театрын уран бүтээлчид Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалалх өдөрт зориулан "Буратино Алисаг аварсан нь" хүүхдийн хөгжимт жүжгийг АСА циркэд 12.00 цагт тоглоно.

 

Чингис хааны үрсийн баяр

 

Чингис хааны морьт хөшөөн дээр 12:30-14:30 цагт “Чингис хааны үрсийн баяр” арга хэмжээ болно. Энэ жилийн баярын хөтөлбөрт илбийн үзүүлбэр, тэмцээн, урлагийн тоглолт, хөгжөөнт тоглоом, Бэтмэн, Супер эмэгтэй, Наруто гэх мэт үлгэрийн баатруудын үзүүлбэр, жүжигчилсэн тоглолт, алиалагчдын бүжиг зэрэг олон сонирхолтой үйл ажиллагаа багтсан байна.

 

 “Буратино-Алтан түлхүүр” жүжиг

 

А.Толстойн “Буратиногийн адал явдал" зохиолоос сэдэвлэн, найруулагчаар Ардын жүжигчин С.Сарантуяа ажилласан “БУРАТИНО – АЛТАН ТҮЛХҮҮР" жүжиг The Corporate Hotel & Convention Centre-ын концертын танхимд 13.00 цагт тоглогдоно. Тасалбар 40-45 мянган төгрөгийн үнэтэй.

 

"Дүрсгүй Хөөдийг сэрээцгээе” бүжгийн жүжиг

 

Хүннү шоппинг моллд "Дүрсгүй Хөөдийг сэрээцгээе" гэрэлт бүжгийн жүжгийг  13:00; 15:00; 17:00; 19:00 цагт үнэ төлбөргүй тоглоно.

 

"Үлгэрийн баатруудтай хамтдаа" шоу тоглолт

 

А.Н.Толстойн "Үлгэрийн баатруудтай хамтдаа буюу Алтанхан залаат азарган тахиа" хүүхэлдэйн жүжиг Улаанбаатар паласын концертын танхимд 13.00 цагт тоглогдоно. Тоглолтын үеэр үлгэрийн баатруудтайгаа хамтдаа байж зургаа авахуулан, тоглож наадах боломжийг олгох аж.

Shuud.mn
Сонин хачин