Хүүхдээ хараа хяналттай байлгахыг зөвлөв
2017-06-01

Эцэг эхчүүдэд нийслэлийн Онцгой байдлын газраас сэрэмжлүүлэг мэдээлэл хүргүүллэ.

 

Эцэг эхчүүдэд хүүхдийнхээ аюулгүй байдлыг хангахыг нийслэлийн Онцгой байдлын газраас онцгойлон сэрэмжлүүлж байна. Цаг агаарын нөхцөл байдал хэт халалттай байхыг мэргэжлийн байгууллагаас мэдээллээ. 

 

Иймд Нийслэлийн нутаг дэвсгэрт ногоон бүс хуурайшилттай байгаа тул иргэд ногоон бүсэд зорчихдоо галын аюулгүй байдлаа хангаж ой модонд төөрөхөөс сэрэмжлэх, голын усанд орохгүй байх, бага насны хүүхдийг хараа хяналттай байлгахыг нийслэлийн Онцгой байдлын газраас сэрэмжлүүлж байна.

Shuud.mn
Сонин хачин