Прокурорын тухай хуулийг хэлэлцэж байна
2017-05-31

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв. Хуулийн төслийн танилцуулгыг ЗГХЭГ-ын дарга Ж.Мөнхбат танилцуулсан юм.

Тэрээр, Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл 2017 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр батлагдаж, 2017 оны 5 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн “хос тэжээлт автомашин”, “шингэрүүлсэн хийгээр ажилладаг автомашин”, “цахилгаан тэжээлт автомашин”-д хөдөлгүүрийн багтаамж,  үйлдвэрлэсэн оноос хамаарч онцгой албан татвар ногдуулах эрх  зүйн орчин бүрдсэн.

 

Онцгой албан татвар төлдөггүй байсан дээрх автомашинуудад хуулийн дагуу 375,000-6,675,000 төгрөгийн татвар ногдохоор болсон нь ялангуяа манай улсад хамгийн их эрэлттэй байгаа хос тэжээлт буюу “Приус” автомашины хэрэглэгч, борлуулагчийн нуруун дээр эдийн засгийн урьдчилан тооцоолоогүй, огцом дарамт болж байгаа талаар иргэд, аж ахуйн нэгжээс гомдол, шүүмжлэл ирүүлж байна.

 

Иймд иргэд, аж ахуйн нэгжийн санал, хүсэлтийг үндэслэн хос тэжээлт, цахилгаан хөдөлгүүрт болон хийгээр ажилладаг автомашинд ногдуулах онцгой албан татварын хувь, хэмжээг эдийн засгийн нөхцөл байдлыг харгалзан Засгийн газар тогтоох зохицуулалтыг бий болгох, мөн түүнчлэн татвараа төлсөн иргэдийн татварыг буцаан олгох асуудлыг шийдвэрлэх зорилгоор Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Онцгой албан татварын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай төслүүдийг боловсрууллаа гэв. Уг төслийг хэлэлцэхийг байнгын хороо дэмжсэн байна. Чуулганы хуралдаанаар уг асуудлыг хэлэлцээд хэлэлцэхийг дэмжин, анхны хэлэлцүүлэгт шилжүүллээ.

 

Дараагаар Монгол Улсын Засгийн газар болон Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Экспорт-Импортын банк хооронд байгуулсан Зээлийн ерөнхий хэлэлцээр,  Монгол Улсын Засгийн газар, Дэлхийн банкны Олон улсын хөгжлийн ассоциаци хооронд байгуулсан “Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөр”-ийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэн баталлаа.

 

Одоо Прокурорын тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. 

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Прокурорын тухай хуульд өөрчлөлт оруулах цаг аль хэдийн болсон. Прокурор хуулийн хэрэгжилтийг хянах үүргээ умартан төрийн гэх албан тушаалтныг төлөөлдөг, хэргийг өөрсдийн тааллаар хэрэгсэхгүй болгон шүүх эрх мэдлийг хэрэгжүүлдэг гээд засаж залруулах зүйл их бий. УИХ-ын эрхэм гишүүд яаж ханддаг болдоо.
2018-06-21