Төөрсөн 116 хүүхдийг эцэг эхэд нь хүлээлгэн өгчээ
2017-06-01

Өнөөдөр Олон улсын хүүхдийг эрхийг хамгаалах өдөр. Тиймээс ч нийслэл хот хүүхдийн баярын уур амьсгал дүүрэн байна. Баярын энэ өдөр нийслэлийн цагдаагийн газрынхан өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байгаа юм.

 

Өнөөдрийн 15 цагийн байдлаар 127 бага насны хүүхэд төөрснөөс 116 хүүхдийг цагдаагийн алба хаагчид эцэг, эх асран хамгаалагчид нь хүлээлгэн өгөөд байна. Иймд эцэг, эхчүүд та бүхэн баярын арга хэмжээ зохион байгуулагдаж буй Сүхбаатарын талбай, Үндэсний соёл амралтын хүрээлэн, Үндэсний цэцэрлэгт хүрээлэн, Барилгачдын талбай зэрэг иргэд олноор цугларсан газруудад бага насны хүүхдэдээ тавих хараа хяналтаа сайжруулж, хүүхэд төөрсөн алга болсон тохиолдолд цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарын утсанд нэн даруй мэдэгдэнэ үү гэж Нийслэлийн цагдаагийн газраас мэдээллээ.

Shuud.mn
Сонин хачин