Үндэсний аварга шалгаруулах тэмцээн болно
2017-06-01

 

Чээж тоолол Соробан сампингийн Үндэсний аварга шалгаруулах тэмцээн 7 дахь удаагаа 2017 оны 6 сарын 2 нд буюу маргааш  Монголын Үйлдвэрчний Соёлын төв ордонд болно. 

 

Энэ удаагийн тэмцээнд UCMAS боловсролын олон улсын байгууллагатай Франчайзингийн гэрээгээр ажилладаг ТОЯА академийн харьяа 19 аймаг Улаанбаатар хотын 8 дүүргийн 1020 суралцагч оролцоно. Хүүхдүүд 8 минутанд 200 бодлого бодож уралдах аж. 

 

2016 онд Арабын нэгдсэн Эмират улсын Дубай хотод болсон дэлхийн 30 гаруй орны 4000 хүүхдүүд оролцсон тэмцээнээс ТОЯА академийн суралцагч хүүхдүүд 2 Гран при 10 алтан цом 20 мөнгөн цом 23 хүрэл цом хүртэж гайхамшигт амжилт гаргасан билээ.

 

Маргаашийн тэмцээнээс медаль хүртсэн хүүхдүүд Индонезийн Балид 12 сарын 9-10 нд болох Чээж тоолол Соробан сампингийн олон улсын 22 дахь тэмцээнд оролцох эрх авах юм. 

 

Shuud.mn
Сонин хачин