Филиппинд халдлага гарчээ
2017-06-02

Филиппинийн Паса хотноо байрлах Манила зочид буудалд террорист халдлага болсон талаар “www.dailymail.co.uk” сайт мэдээллээ.

 

 

Буутай этгээд жуулчид руу гал нээснийхээ дараа амиа егүүтгэжээ. Тэрээр зочид буудал руу нэвтэрснийхээ дараа ажилчид руу гал нээгээд зоогийн газраар үйлчлүүлж байсан жуулчдыг гэмтээсэн байна. Цагдаагийнхан хэргийн газар ирэхээс өмнө тэрээр амиа егүүтгэж амжжээ.

 

Уг халдлагын улмаас 25 хүн гэмтэж, эмнэлэгт хүргэгдсэн байна.  Мөн энэхүү халдлагаас өмнө Манила хотноо дэлбэрэлт болж, олон хүн бэртжээ.

 

Эрх баригчид уг халдлагын ард Иракийн хэт даврагч “Халифатын вант улс” бүлэглэл бий гэв. Одоогоор тус бүлэглэл халдлагын хариуцлагыг хүлээгээгүй байна.

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин