“Wonder women” киног Ливанд гаргахыг хоригложээ
2017-06-02

Холливуудын уран бүтээл “Wonder women”  киног Ливан улсад гаргахыг хориглосон талаар Ройтерс агентлаг мэдээллээ.

 

 

Уг шийдвэрийг тус улсын Эдийн засаг, худалдааны яам гаргасан байна.

 

Тус уран бүтээлийн гол дүрийг бүтээсэн жүжигчин Гал Габот твиттер хуудсаараа дамжуулан мэдэгджээ.

 

Гал Габот Израйлийн иргэн юм. Жүжигчний иргэншил Ливаны эрх баригчдыг дургүйцлийг хүргэсэн хэмээн албаныхан тайлбарлав.

 

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин