Ирина Шейк охиноо салхилуулав
2017-06-02

Холливуудын нэрт жүжигчин Брэдли Купер болон Оросын супермодель Ирина Шейк нар өнгөрсөн гуравдугаар сард охинтой болсон билээ. Хосын охин өнөөг хүртэл олны өмнө гараагүй юм.

 

 

Тэгвэл Ирина өчигдөр охиноо Лос Анжелес хотноо салхилуулж байхдаа гэрэл зурагчдын дуранд өртсөн талаар “www.dailymail.co.uk” сайт мэдээллээ. харамсалтай нь хэвлэлийнхэн охины зургийг авч чадаагүй аж.

 

 

Саяхан Ирина Францын Канн хотноо зохион байгуулагдсан Каннын кино наадамд оролцсон билээ. Харин түүний сүйт залуу Брэдли Купер поп дуучин Леди Гагагийн бодит амьдралаас сэдэвлэн бүтээсэн “A Star is Born” кинонд тоглож байсан юм.

 

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин