Хан-Уул дүүрэг дэхь “Сод Монгол” ШТС-ын дэргэд өнөөдөр 11.30 цагийн орчимд “Приус 20” маркийн автомашин онхолджээ.
Уг автомашин гэнэт жолоодлогогүй болж, замаас гарч, улмаар осол гарсан болохыг ойр хавьд байсан иргэд хэлж байна.
Ослын улмаас хүний амь нас эрсдээгүй аж.
Жолоочид замын хөдөлгөөний дүрмээ баримталж, тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг сайтар шалгаж хөдөлгөөнд оролцохыг зөвлөж байна.
Г.Тэгшсүрэн
Уншиж байна |