”The Mongolz” хэсгийн эхний тоглолтод ялагдал хүлээлээ
2017-06-02

 

Цахим спортын "The Mongolz" баг эхний тоглолтдоо Австралийн хамгийн том цахим спортын багуудын нэг “Team immunity” багтай учраа таарч 16-13 харьцаатай ялагдал хүлээлээ. Тоглолтыг манай баг террорист талаас эхлүүлж, 7-5-аар хожигдож байх үед манай баг завсарлага авсан юм. Гэвч завсарлагааны дараах үеэс оноо авч чадаагүй. Харин үүний дараах үед “Dobu”, “tsogoo” нарын сайн тоглолтын ачаар маш хэрэгтэй нэгэн хожил авлаа. Гэсэн хэдий ч Австралийн баг 9-6-аар нэг талдаа тэргүүлж дуусгав.

 

Байр солигдсоны дараа гар бууны үеийг манайхан авч давуу байдлыг авсан боловч дараагийн үед эсрэг багийн шилдэг тоглогч “Wizard”-ийг барсангүй. Онцлох үе энэ байлаа. Ганцхан хувийн цустай үлдсэн Австрали эр гар буугаар манай багийн хоёр ч тоглогчийг унагаасан. Ингээд 10-7 болсон бол дараагийн үеүдэд “kabal” “tsogoo” “nclking” нар гайхалтай хориглолт, хүлээцтэй тоглолтын ачаар ялалтуудыг цувуулан авч ирсэн. Тоглолт 10:10 болж тэнцээд байх үед Team immunity завсарлага авсан. Улмаар 23 дах үед “machinegun”-ы гайхалтай буудалтын ачаар бид тэргүүлж эхэлсэн юм. Дараагийн үед Австралийн баг гар буутай тоглосон бөгөөд шийдсэн дайралт хийж нэг сайтруу бүгд орж ирж, байрлалын хувьд давуу байдлыг үүсгэсэн. Улмаар хоёр багаас нэг нэг тамирчин амьд үлдээд байлаа. Манай багаас Kabal үлдсэн бол эсрэг багаас erkaSt үлдсэн юм. Бөмбөг тавьсан хүнд үед Kabal эсрэг хүндээ мэдэгдэлгүй салгаснаар манай баг үлэмж давуу байдлыг авсан. Улмаар 13:13 дээр тоо дахин тэнцэж манай баг завсарлага авсан юм. Энэ үед манайх багааараа мөнгөний гачигдалд орж, буу дутуугаар ялалт авах хүндхэн даалгавар авсан. Харамсалтай нь азын тэнгэр бидний ивээсэнгүй.

 

Тоглолтыг тайлбарлаж байсан тайлбарлагчид энэ хоёр багийн тоглолтыг хүч тэнцүүхэн учраас моментийн тулаан болж байна гэж байсан юм. Манай багаас эвгүйцэж байгаагийн илрэл нь Team Immunity 15-13 болж ганцхан хожил авах ёстой болсон үедээ нухацтай хандаж завсарлага авснаас харагдаж байлаа.

 

Б. Энх-Амгалан

Shuud.mn
Сонин хачин