Кайри Өрвинг 2K18 тоглоомын нүүр царай болжээ
2017-06-03

 

Жил бүр электрон спорт сонирхогчдийн хүлээлт болж чаддаг “2K sports”-н тоглоомууд цувралаар нээлтээ хийдэг уламжлалтай. Энэ компанийн хамгийн нэр хүндтэй тоглоом нь NBA бөгөөд 2K18 хувилбар энэ оны 9-р сард худалдаанд гарч эхлэх юм. Харин өчигдөр компанийн зүгээр энэ тоглоомын нүүр царайг танилцуулсан бөгөөд Кливлэнд Кавальерс багийн холбогч Кайри Өрвинг энэ жилийн гүүр царайгаар сонгогдсон байна. Дуу дүрсний өндөр чанартай хийгдэж байгаа энэхүү тоглоомыг зохион бүтээгчид PlayStation 4, PlayStation 3, Xbox One, Xbox 360 гэсэн тоглоомын төхөөрөмжүүд дээр ажиллахаас гадна Microsoft Windows үйлдийн систем дээр мөн сууж болохоор хийж байгаа аж.

 

Мөн энэхүү тоглоомын  “Legend Edition” нэртэй тусгай хувилбар мөн гарч байгаа бөгөөд дүрслэлийн хувьд илүү өндөр чанартай байхаас гадна, тамирчдийн сэтгэлзүйн зарим онцлогуудын шингээж өгч байгаа гэнэ. Энэхүү хувилбарын нүүр царайгаар харин домогт Шакил О’Нил сонгогдсон байна.   

 

 

Г.Баяраа

Shuud.mn
Сонин хачин