Ариана Гранде халдлагын хохирогчтой уулзав
2017-06-04

Их Британийн Манчестер  хотын “Манчестер Арена” цэнгэлдэх хүрээлэнд өнгөрсөн сарын 22-нд террорист халдлага болсон билээ. Халдлагын улмаас 22 хүн хүн харамсалтайгаар амиа алдаж, 54 хүн бэртсэн юм. Халдлагын үеэр бэртсэн хүмүүс өнөөг хүртэл эмчилгээ хийлгэж буй билээ.

 

 

“Манчестер Арена” цэнгэлдэхэд Америкийн уран бүтээлч, дуучин Ариана Гранде тоглолтоо хийж байсан юм. Тэрбээр уг үйл явдлын улмаас Европын орнуудад хийх аялан тоглолтоо цуцалжээ.

 

Тэгвэл дуучин бүсгүй өчигдөр халдлагын үеэр бэртэл авсан фэнүүдтэйгээ уулзаж, сэтгэлийн дэм хайрласан байна. Тэрбээр “Бид хүчтэй байх ёстой. Би та нарын дэргэд байх болно” гэж хэлжээ.

 

Уг халдлагыг Ливиэс гаралтай Салман Абеди гэгч үйлдсэн юм. Тэрээр тоглолтын үеэр амиа егүүтгэсэн аж.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
Tsom hayoo:
Libya Afghanistan, Sirya ntr gesn baildaj chadadgui erhuudtei uls deer tsomiin bombog hayah hergtei. ter emegteichuud huuhduud ntr geed yund n orovddog bnaa. ugasa tiimerhu lalruudiig uildverlej bgaa garud shd. shuud napalm bomb, tsomiin bombog ntr hayaad ter zovj movjaga humuusiin zurgig blockloh heregtei uhej bhda taarsan haltar lalruud
2017-06-05