Сонгуулийн саналыг хар машинаар тоолохыг эсэргүүцнэ
2017-06-05

 

116-р сургууль дээр

 

08.30 цагт Тус сургуулийн сурагчид хичээл хаялт дахин зарлалаа. Удирдлага,багш нарын зүгээс маш олон дарамт ирж байгаа мөн сурагчдыг улсын шалгалтын энэ үед дүн тавихгүй байгаа асуудлаар эсэргүүцэл илэрхийлэх юм. Холбогдох утас: 86861225

 

Нэгдүгээр төрөх эмнэлэгт

 

09.00 цагт Эх баригчдад зориулсан Сургагч багш бэлтгэх анхны сургалтын нээлт болно. Утас: 88027947

 

ШУТИС-ийн Төв номын сангийн байрны 604 тоот танхимд

 

09.30 цагт ОӨУБЕГ, Дэлхийн Оюуны Өмчийн Байгууллага (ДОӨБ) хамтран, Япон Улсын Засгийн газрын харьяа Соёлын асуудал эрхэлсэн агентлагийн дэмжлэгтэйгээр “Эдийн Засаг болон Соёлын хөгжилд Зохиогчийн эрхийн болон түүнд хамаарах эрхийн гүйцэтгэх үүрэг сэдэвт үндэсний семинар”-ын нээлтийн ажиллагаа болно. Утас: 88093607

 

СХД-ийн Нэгдсэн эмнэлэгт

 

10:30 цагm НИТХ-ын дарга Ц.Сандуй СХД-ийн Нэгдсэн эмнэлэгт шаардлагатай байсан тоног төхөөрөмжийг гардуулна. 325044 99931267

 

Нийслэлийн Хэвлэл мэдээллийн төвд

 

11 цагт "Нээлттэй нийслэл" мэдээллийн цаг болно. 325044

 

Үндэсний мэдээллийн төвд

 

11.00 цагт Иргэний нийгмийн байгууллагууд сонгуулийн саналыг хар машинаар тоолохыг эсэргүүцэж мэдээлэл хийнэ.

 

“Монгол ньюс” мэдээллийн төвд

 

11.00 “Алтан хальс-2017” олон улсын индепендент кино наадмын талаарх мэдээллийг сонирхоорой. Уг наадам нь Монголд арт киног таниулж, уран бүтээлчдэд олон улсад өрсөлдөн хөгжих боломж олгох, Монголын кино урлагт шинэ уур амьсгал, давалгааг түүчээлэх эрхэм зорилготой бөгөөд тав дах жилдээ зохион байгуулагдаж байна.

 

12.00 Кёкүшюзан Д.Батбаярын нэрэмжит "Wanpaku Sumo-2017" ” өсвөр үеийн сумо бөхийн улсын аварга шалгаруулах тэмцээний талаар мэдээлэл хийнэ. Эхний гурван байрын шагналтнууд Япон Улсад болох "Wanpaku Sumo" тэмцээнд оролцох эрхтэй болох юм.

 

12.30 Хар тамхины эсрэг үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагуудаас “Хар тамхины хор хөнөөл-эцэг эхчүүдийн хараа хяналт” сэдвээр хэвлэлийн бага хурал зарлалаа.

 

Сонсголонгийн гүүрийн баруун хойд талд

 

11:30 цагт Сонсголонгийн 289,4у/м гүүрийн Шав тавих ёслол болно. Утас: 99092568, 325044

 

Шадар сайдын өрөөнд

 

12.00 цагт Шадар сайд У.Хүрэлсүх НҮБ-ын суурин зохицуулагч Беате Транкманныг өөрийнх нь хүсэлтээр хүлээн авч уулзана. Шадар сайд Гамшгийн эрсдэлийг бууруулах НҮБ-ын Манлайлагч төрийн түшээгээр өргөмжлөгдсөнтэй холбогдуулан НҮБ, Монгол Улсын Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны талаар ярилцана. Холбоо барих утас: 8999-9926

Shuud.mn
Сонин хачин