Дамбын Хишигжаргал: Хулхи эх орончид би дургүй
2017-06-05

Тод манлай уяач, “Модун Хаан” группын ерөнхийлөгч Д.Хишигжаргалын нэр ахиад л хэвлэлийн хуудаснаас салахаа болив. Өдөр тутмын зарим сонин болон мэдээллийн сайтуудад малын халдварт өвчний вакцин нийлүүлэлттэй холбоотой дуулианд холбоотой гэж түүнийг бичжээ. Гэвч энэ буруутгалыг “хэргийн эзэн” Д.Хишигжаргал юу гэж ярихыг сонирхоё.

 

 

 

-Чанаргүй вакцин нийлүүлсэн талаар ярилцлага, нийтлэл, төр засгийн удирдлагуудад хандсан ил захидал хэвлэлээр нэлээд гарлаа. Таны нэр ус, оролцоотой компани ч  тэнд дурдагджээ. 2014 онд зарлаж дүгнэсэн тэр тендерийн талаарх таны байр суурийг сонсмоор байна?

 

-Тийм, тэр чинь 2014 он. Х.Баттулга сайдаар нь ажиллаж байх үеийн Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамнаас зарласан тендер л дээ. Хэд хэдэн компани, тэр дунд миний хөрөнгө оруулалт, хувь эзэмшилтэй “Цагаан залаа агвент” компани тэр тендерт нь оролцсон, шалгарсан. Яамтай байгуулсан гэрээний дагуу Оросоос чанарын шаардлага хангасан вакциныг тээвэрлэх, хадгалах стандартынх нь дагуу авчирсан. Хүйтний улирал болохоор Оросоос тусгай зориулалтын онгоцоор авчирч байсан юм даг. Гэрээний нөхцөл ч тийм. Х.Баттулгыг ийм бантан зуурахыг нь мэдэж байсан юм шиг чанар, гарал үүслийг нь тодорхойлсон хамаг бичиг баримтыг нь хадгалж байсан нь зол болж байна.

 

-Ямар “бантан зуурсан” гэж? Танай компанийн нийлүүлсэн вакцин чанаргүй байсан юм биш үү?

 

-“Цагаан залаа агвент”-аас гадна өөр нэг компани тэр тендерт  шалгардаг юм. Сүүлд сонсох нь ээ, сайд Х.Баттулгын халаасны компани юм билээ л дээ. Манайх Оросоос, тэднийх Хятадаас вакцин нийлүүлсэн. Манайх онгоцоор, тэднийх чингэлэгээр, төмөр замаар тээвэрлэж оруулж ирсэн. Зүгээр л зориулалтын бус, манайхны контейнер гээд байдаг төмөр чингэлэг шүү дээ. Тэр нь хөлдчихсөн. Тухайн үеийн телевизийн сурвалжлагын бичлэг, баримттайгаа байгаа. Бүр чингэлэг дотроо хятад вакцинаа гэсгээх гээд гал түлээд сууж байсан улс шүү дээ. Манай улсууд баримтжуулаад авсан байдаг юм.  “Ингэж болохгүй ээ. Энэ чинь монгол малд тарих вакцин. Мах, сүү, арьс үсийг нь монгол хүн, Монголын ард түмэн хэрэглэнэ шүү дээ” гэхэд “Танайх өөрийнхөө вакцинтай нийлүүлээд орон нутагт тараа, малчдад хүргэ” гэж байгаа юм. Би арай ч тэгтлээ элийрчихээгүй байна. Наанадаж компанийн нэр хүнд гэж юм бий. Цаанадаж, адуу малд ойрхон, уяач хүн, зүгээр монгол хүн байж яаж тэгэж буяндаа бузар хийх юм бэ. Энэ тухайгаа ч хэвлэл мэдээллээр хэлж ярьсан. Би нэг сайд байтугайд нь амаа үдүүлчихээд монгол мал, монгол хүн хоёрыг хордуулж чадахгүй л гэсэн.

 

-Тэгээд тэр чингэлэгээр Хятадаас ирсэн хөлдүү вакцин хаачсан юм?

 

-Хөдөө орон нутаг руу дахиад л шөнө дөлөөр, ахиад л зориулалтын бус тээврийн хэрэгсэл буюу энгийн бүхээгтэй машинаар зөөж хүргэсэн байна лээ. Х.Баттулгын шахалтаар манай вакцинтай хольж тараасан гэсэн. Одоо ерөнхийлөгчийн сонгуульд мань хүн нэр дэвшчихээд, тэр булай нь илэрч яригдана гэхээс яс нь хавталзаж яваа юм байлгүй. Ойрноос намайг уяаны нохдоороо барьж ноцуулах санаатай, хэвлэлээр том том ил захидал гаргуулаад байх шиг.

 

-Мялзан төст халдварын вакцин тараасан баруун бүс нутагт энэ өвөл дэлхийд ховор монгол бөхөн ихээр хорогдлоо. Одоо цөм сүрэг эргэн сэргэх үү, үгүй юу гэдэг дээр тулаад байна. Зөвхөн мал сүрэг, хүн амын эрүүл мэндээс гадна даян дэлхийн асуудал юм биш үү?

 

-Яг наад асуултаа Х.Баттулгад тавьчих хэрэгтэй байгаа юм. “Хэл, хил мал, гуравтайгаа байхад хэн баян бэ?” гэж асуугаарай. Би яахав, алдаж эндэж явсан намтартай, Халхын нэг эр хүн. Гэхдээ надад монгол малд хор шахаж, монгол хүнд хог идүүлэх сэтгэл яагаад ч төрөхгүй ээ. Тэр хог болсон, хор болсон чанаргүй вакциныг нийлүүлэхэд оролцсон бол очих ёстой газар нь очихоос айгаад байх юм алга. Адуу малдаа хор шахаж, ард түмнээ хуурч ашиг олбол алдас болно. Харин өөрийгөө нэг их сүр бараатай эх оронч болгон сурталчлаад байгаа хүн маань ийм бузар юманд хуруу гараа дүрчихээд “Хөөе, хулгайчийг бариарай та минь” гэж түрүүлж өндөлзөөд байгаад л дур гутаж байна. Хулхи эх орончид би дургуй, телевиз, сониноор эх оронч царайлдаг этгээд тендер мөнгөн дээр өөр нүүр гаргадаг. Ер нь Баттулга улс төрчид дундаа атаман болчихдог юм байгаа биз. Жинхэнэ атаманууд дунд бол улс төрч царайлдаг шүү дээ.

 

-Та нэлээн бухимдуу байх шиг байна. Гэхдээ чанга үгнээс илүү баримт л таныг зөвтгөх байх? 

 

-Нэг хоёр удаа бичүүлбэл би тоохгүй л дээ. Тэгсэн чинь хоёр, гурав, дөрөвдүгээр сар гээд ерөнхийлөгчийн сонгууль дөхөх тусам улам идэвхтэй дайрч гүтгээд байхаар нь эхлээд гайхсан, одоо учир нь тайлагдаж байх шиг байна. Түрүүн хэлсэн, хөдөлшгүй баримтууд нь надад байна. Зах зухаас нь чи аваад яв. Нөгөө цахиур Төмөрийн “Олны газар зүүж яваарай” гэдэг шиг олон түмэнд үзүүл, хамаагүй. Оросын мал эмнэлгийн хяналтын алба, улсын бүртгэл, бас тохирлын гэрчилгээ нь энэ байна.  Ер нь бол Х.Баттулгыг сайд байх үед Мал эмнэлгийн газрын дарга Болортуяа, мэргэжлийн хяналтын байцаагч Саруултуяа гээд малын эм, вакцинтай холбоотой мафи маягийн сүлжээ байсан. Тэд л ард нь байгаа. Ам нээснийх Х.Баттулгад хандаж нэг юм хэлье. Надад ярих юм байгаа. Энийгээ хэнээр ч заалгахгүй хэлнэ ч гэж бодож байгаа.

 

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

 

Shuud.mn
Сонин хачин
Shorongiin muuhai hvmvvseer eh oron dvvrlee yaandaa
2019-12-21
Zochin:
Dambiin hishigjargal gej horchgor har uwuug atmaan bcan gedegt n eruucuu itgehed hetsvv zvgeer l munguur bvhniig shiiddeg
2018-09-26
Cunuugch:
Atmaan gj yu baihaw dee munguur awcan tsol gehvvdee
2018-09-26
Н:
Малын халдварт өвчин тарааж вакцин шахдаг мафи манайд байдаг гэсэн
2018-01-25
Зочин:
Chi eh oron ch uu yu hiiv karmaanii hulgaich mini hulgai luivar l hiij bayajee biz hudulmurluj uzsen uu
2017-08-15
Unen:
Ulsiin eronhiilogch ba halaasnii hulgaich 2 ... Odor ba shono.....har ba tsagaan....
2017-08-13
Зочин:
Энхболдоо хулгайчаар пиар хийгээд хол явахгүй нэрэнд чинь сэвтэй. Хулгайч л бол хулгайч. Наадах шоронгийн тав чинь гяндандаа байх ёстой хүн хог нийгмийн шаар. Ардчилалын нэрээр шоронгийн хар тавнууд дээшилжээ. Ардын нам минь эрүүгийн новшнуудтай нийлээд сайнд хүрэхгүй.
2017-06-08
Зочин:
хишгээ гэж хулгайч хүүхэд байхдаа карманы хулгайч байсан автобусанд чихэлдэж явахдаа ээж шигээ хүмүүсийн манетан ээмэгийг амаараа мулталж орхидог мэрэгжилын гар байсан одоо нэг том ярих бол цаашаал байх шүү хичнээн монголчуудаа гомдоож явсныхаа нүгэлийг бодоод чимээгүй явсан чинь дээр байх шүү
2017-06-07
Зочин:
Энхболд наад хулгайчтайгаа нийлээд хэрэггүй нэг чамайг бас ингээд яриад явна.Өмхий хулгайч , мөрийтөй тоглоомчин, янхан гуравт итгээд хэрэггүй.Хүн хог.
2017-06-07
Зочин:
Хэн хэн гарч ирээд ба аа дараа уеийн залуус гэж хэн бэ
2017-06-07
Itgen:
Ene bid 2 iin ataman gej yu ym.buunii nokhoi.ulaan deeremchin.luivarchin.reket
2017-06-06
Зочин:
muu shorongiin lalar iin yria bn shdee
2017-06-06
Зочин:
Хэхэ Эрүүгийн хулгайч, Юу ч худалдана
2017-06-06
Дамбын Хишгээд:
Шоронгийн хулгайч хулгайчийн яриа л ярина шдээ, эх орон гэж юу мэдэхэвдээ, зүүдээ ярих гээд хулгайгаа ярьчихвий дээ! Женкогийн хаана ч хүрэхгүй байж юун том яриатайн, хулгай хийсэн мөнгөөрөө жудогийн хэдэн тамирчдад кимоно аваад өгчих хоншоор нь хүрэхгүй л дээ
2017-06-06
zochin:
Biznesmen hun yum chin argagui sh dee
2017-06-06
Зочин:
Женкогийн бууны ноход эрүүлээр хардаг болоосой. Гэхдээ усан тэнэг, нүдээ боолгож тархиа угаалгасан байдаг болохоор ингэж бичдэг байх даа. Дээр нь хөлсөөр бичнэ. Нохойн бааснууд. Баттулгыг шулуухан хэлчихэд хүний гараар могой бариулсан, новшийн хүн чанаргүй, шуналын тулам болсон баас. Дээр нь улсын төлөө ямар ч сэтгэлгүй. Энэ бичсэн түүх нь ч үнэн.
2017-06-06
Зочин:
Ард түмэн хулгайч сонгохгүй Ганбаатарыг сонгоно
2017-06-06
Зочин:
Энэ хүний хэлээд байгаа үнэнч байж мэднэ эрх мэдэлтэй хулгайч нар энэ хүнийг хэн хэн нь ашигалсан байж таарна
2017-06-06
Зочин:
Энэ хүний атмаан гэж одоо юу байхав Дараа дагаагийн үеийн залуус гараад ирсэн шүү дээ
2017-06-06
Зочин:
Хэн хэн гарч ирээд ба аа дараа уеийн залуус гэж хэн бэ
Зочин:
Хэхэ Эрүүгийн хулгайч, Юу ч худалдана
иргэн:
шоронд байсан хүмүүс хэдийдээ бизнесс хийх хэмжээнд хүрдэг байнаа.
2017-06-06
Зочин:
Арай нөгөө шоронгийн атаман гэгддэг Дамбын Хишгээ гээд нөхөр чинь арай биш биз дээ... Уяач, юу юу ч гэлээ, том бизнесмен болсон гэж дуулдсан. Арай биш байлгүй дээ...
2017-06-06
Enxbold aliagaa aldaa x shiv dee:
Estoi gemt buleglel bolchixson yum bish u ene ardin nam chin buur elgii ni avaad xaychixlaa.xoshin shogiinxon udaxgui enuugeer 1 shog garaa xiigeed xeden bor yum olox yum bn ldaa.xa xa xa
2017-06-06
Muu Nus:
MONGOL ULS ARD TUMEND ENE Muu Nus Yamar Sain Zuil HIIsen bee Hogiin Muu Novssh Hol Ochij HUST MUU BOOS
2017-06-06
Muu Nus:
MONGOL ULS ARD TUMEND ENE Muu Nus Yamar Sain Zuil HIIsen bee Hogiin Muu Novssh Hol Ochij HUST MUU BOOS
2017-06-06
zochin:
Ene xun xudal yrij bgaa bol ner devshigsh xudlaa gedgii ni notlox xeregtei bas metgeltseend ard tumnii umnu neelttei xeleech dee ymarch olon xulsnii comment bichigchidtei yum
2017-06-06
enh boldoo:
CHI IIM HULGAICH SETGEHUITEI YUMUU ISH CHAAVAAAS ENE CHINII BAS NEG GAR HULUU HULGAICH NAR HULGAICH SETGEHUITEI BAIDAG YUM BN ZA GAIGUI EE TANUUS ENE TURIIG SUITGENE ARDUUDAA DOROMJILNO ZA YAH VEE
2017-06-06
chi mu muruuruu amidataach dee:
KKKK YAHAV UDII HURTEL AMID YAVSANII NI BODHOOR DEESHEE HOLBOO SAITAI L YUM ODO ENE JINHENE ATAMANUUDIIN GAR HUL BOLJ SUIDSENEES ALSHAN GAZAR MORI BAIDAG BOL TUUNEE UYAAD SUU L DAA UNENDE BOL DARGA NAR HENIIG SHOROND AMID ULDEEH HENIIG UHUULHEE MEDEH BAILGUI DEE HALHIIN ATAMANUUD CH GEH SHIG ENHBOLD DURGUI NI HURVEL HENIIG CH CHADHIILGECHIJ CHADAH L BH SHUU
2017-06-06
vnen:
Naadah chin bulgan aimgiin udirdlaguudiig bainga daramtaldag teriig ter alban tushaalaas buulgabal hohino shvv nobshnuudaa gedeg gesen tegeed odoog boltol zarim neg hog shaaruud dargaaraa ajillaj bga genee
2017-06-06
Baagi:
Хулгайчийн хүртэл дайчилж байх шивдээ Энхболд.Хэн ч үнэмшихгүй юм бол ярь.Чамтай олон ярих хүн биш .Хийсэн юмтай хэлэх үгтэй Жинхэнэ мужик Женко
2017-06-06
60 тэрбум:
МАН сонгуулиар рецедив гэмт хэрэгтнүүдийг ашиглана гэж 60 тэрбумын ярианд гарч бсан үнэн бна шүү
2017-06-06