Брэдли, Ирина нар охинтойгоо зугаалав
2017-06-05

 

Холливуудын нэрт жүжигчин Брэдли Купер болон ОХУ-ын супермодель Ирина Шейк нар өнгөрсөн гуравдугаар сард анхны хүүхдээ өлгийдөн авсан билээ.

 

Хос охиндоо Леа Де Шейн гэх нэрийг хайрласан юм.

 

 

Тэгвэл өчигдөр хос Лос Анжелес хотноо бяцхан охиныхоо хамтаар зугаалж байхдаа гэрэл зурагчдын дуранд өртсөн талаар “www.dailymail.co.uk” сайт мэдээллээ. Брэдли охиноо тэвэрсэн бол Ирина охиныхоо тэргийг түрж, нохойгоо дагуулан явж байжээ.

 

Брэдлигийн гэр бүл анх удаагаа ийнхүү олны өмнө гарч буй юм.

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин