Исламын улс Манила хотноо халдлага үйлджээ
2017-06-05

Филиппинийн нийслэл Манила хотноо байрлах казино өнгөрсөн долоо хоногт террорист халдлагын бай болсон билээ. “АК-47” буугаар зэвсэглэсэн этгээд казино дотор нэвтэрснийхээ дараа иргэд рүү гал нээсэн юм.

 

 

Уг халдлагаар 36 хүн амиа алдаж, 100 орчим хүн бэртжээ. Халдлага үйлдсэн этгээд цагдаагийн нарыг казинод нэвтрэхээс өмнө амиа егүүтгэсэн аж. Тус казиногийн дотор байрлах хяналтын камерын тусламжтай халдлага үйлдсэн этгээдийн гадаад төрхийг нийтэд ил болгосон байна.

 

Тэрбээр хар өнгийн малгай, цамц болон цэнхэр жинсэн өмд өмссөн байжээ. Мөн буутай байсан бөгөөд халдлага үйлдэхээсээ хэдхэн минутын өмнө тус казинод нэвтэрсэн болохыг тогтоосон байна.

 

Тэгвэл олон нийтийг цочиролд оруулаад буй халдлагын хариуцлагыг Иракийн хэт даврагч “Халифатын вант улс” бүлэглэл хүлээжээ.

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
ungursun ulirsan medee ugch baih yum. ter 36 hun chin ter nuhriin tavisan tuimrees bolj amia aldatsgaasan yum. tegeed ch islamin ulsad hamaaralgui gesen
2017-06-05